Зургадугаар сарын 21-ний 20:40 цагт Хятадын баруун хойд нутагт байх Иньчуань хотын тойргийн нэгэн зоогийн газарт шингэрүүлсэн хийтэй баллон дэлбэрч, 31 хүн амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Хятадад хийн баллон дэлбэрсний улмаас 30 гаруй хүн амиа алджээ
Сүүлд гарсан мэдээллээр, Иньчуаний зоогийн газарт болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсэн байна. Синхуа агентлагийн мэдээлснээр, хийн баллон дэлбэрсний улмаас 40 гаруй хүн амиа алдаж, долоон хүн түлэгдэлт, шилэнд зүсүүлсэн шархтайгаар эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Дэлбэрэлт болох үеэр зоогийн газарт олон хүн байсан гэнэ. Тэд бүгд Луут завины баярын урд өдөр баяр тэмдэглэхээр олуулаа цугласан байсан гэж эх сурвалж мэдээлжээ. Энэ хэргийн дараа БНХАУ-ын дарга Ши Жинпинь эмгэнэлт хэргийг яаралтай шалгаж, буруутай этгээдүүдийг шийтгэхийг уриалсан байна. Түүнчлэн Хятад даяар ажлын байрны аюулгүй байдлыг шалгах үүрэг өгчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |