Орос, Беларусь болон эзлэгдсэн нутгуудаас ном хэвлэл Украин руу нэвтрүүлэхийг хоригложээ. The Moscow Times сонины мэдээлснээр, энэ хоригийг тусгасан хуульд Зеленский зургадугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зурсан байна.
Хуульд зааснаар, Орос, Беларусиас өөр орнуудаас авчирсан, орос хэл дээрх номнуудыг нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай аж. Мөн ийм номнуудыг хуульд заасан шаардлагуудад нийцсэн эсэх, Украины эсрэг суртал ухуулга байгаа эсэхийг шалгасны дараа нэвтрүүлэх юм байна. Үүний зэрэгцээ Оросын зохиолчдын бүтээл бүхий ном гаргах, зөөх, Украинд түгээн дэлгэрүүлэхийг хориглохоор болжээ. Энэ хязгаарлалт нь 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө хэвлэгдсэн ном бүтээлд үйлчлэх аж.
Орос, Беларусиас ном зөөхийг хориглох тухай хуулийн төслийг Дээд Рад 2022 оны зургадугаар сарын 19-ний өдөр баталж байсан ч Ерөнхийлөгч гарын үсэг зуралгүй байсаар жилийн дараа ийнхүү хууль хүнчин төгөлдөр болж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |