Туркийн сөрөг хүчний улс төрч Эрдоганыг доромжилсон хэргээр 100 жилийн ял сонсож болзошгүй

Туркийн сөрөг хүчний улс төрч Эрдоганыг доромжилсон хэргээр 100 жилийн ял сонсож болзошгүй
Зүүн гар талаас: Туркийн сөрөг хүчний улс төрч Кылычдароглу

Туркийн сөрөг хүчний улс төрч Кемаль Кылычдароглу 110 жилийн хорих ял сонсож болзошгүй гэнэ. Түүний эсрэг олон арван шүүхийн нэхэмжлэл гарсан байгаа талаар Cumhuriyet мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Кылычдароглу Үндэсний их хурлын депутат байсан, тиймдээ ч халдашгүй дархан эрхтэй байсан тул зарим нэхэмжлэлээрх мөрдөн шалгалтын ажлыг түр зогсоосон байсан гэнэ. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр оролцон ялагдсан, парламентад дахин орох боломжгүй тул одоо түүний эсрэг хэрэг үүсгэн шалгахаар болжээ.

 

Кылычдароглугийн өмгөөлөгчийн мэдэгдсэнээр,сөрөг хүчний улс төрчийн эсрэг шүүхэд 28 нэхэмжлэл очсон гэнэ. Тэдгээрийн ихэнх нь Режеп Тайип Эрдогантай холбоотойгоор хэлсэн үгсээс нь болсон гэх бөгөөд зарим нэхэмжлэлийг Туркийн Ерөнхийлөгч биечлэн гаргажээ.

 

Тухайлбал, Кылычдароглу  Туркийн Ерөнхийлөгч Эрдоганыг Ливийн дарангуйлагч Муаммар Каддафи, Румыний дарангуйлагч Николае Чаушескутай зүйрлэсэн гэж нэг нэхэмжлэлд буруутгасан байна. Мөн өөр нэг нэхэмжлэлд, 2018 оны зургадугаар сарын 26-ны өдөр Эрдоган сонгуульд ялсны дараа сөрөг хүчний улс төрч "Би дарангуйлагчид баяр хүргэж яах вэ дээ" хэмээн хэлсэн хэмээн буруутгасан байна.

 

Кылычдароглугийн эсрэг 28 нэхэмжлэлийг бүгдийг нь хэлэлцэж, ял оноовол тэрбээр 110 жилийн ял сонсож болзошгүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нэг хүний диктатур тогтовол ийм л юм болно өс хонзон, шорон гяндан л ярина, манай үхэрнүүд чанга гар хэрэгтэй энэ тэр гээд мөөрөлддөг, өөрсдийг нь хилс хэргээр яллавал яаж уйлж унжиж гоншигонох бол
2023-06-23