The Economist Intelligence Unit компани дэлхийн хамгийн таатай хотыг нэрлэжээ. Ийм хотыг шалгаруулахын тулд хүрээлэн буй орчин, хөгжлийн түвшин зэрэг олон үзүүлэлтийг харгалздаг байна.
Энэ онд амьдрахад хамгийн таатай хотоор Австрийн нийслэл Вена хот тодорчээ. Вена хот хоёр жил дараалан хамгийн таатай хотуудын жагсаалтыг тэргүүлсэн нь энэ юм. Жагсаалтыг гаргахдаа шинжээчид хүрээлэн буй орчин, хөгжлийн тогтвортой байдал, эрүүл мэнд, боловсхолын түвшин, дэд бүтцийн хөгжил зэрэг үзүүлэлтээр үнэлж, оноо өгдөг байна. Ингээд энэ бүх үзүүлэлтээр Авсрийн нийслэл Вена хот 98,4 оноо авчээ.
Амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтын хоёрдугаарт Данийн нийслэл Копенгаген 98 оноотойгоор, Австралийн Мельбурн хот 97,7 оноотойгоор гуравдугахарт бичигдсэн байна. Шилдэг 10-т Австралийн Сидней хот 97,4 оноотойгоор, Канадын Ванкувер хот 97,3 оноотой, Швейцарийн Цюрих хот 97,1 оноотой, Канадын Калгари болон Швейцарийн Женев хот тус бүр 963,8 оноотой, Канадын Торонто 96,5 оноотой, Японы Осака болон Шинэ Зеландын Окленд хот тус бүр 96,0 оноотойгоор багтжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |