Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Беларусьт Z тэмдэгтэй нисдэг тэрэг сүйрчээ
2023-06-23

Беларусьт Ми-24 цэргийн нисдэг тэрэг сүйрчээ. Энэ нь Оросын нисдэг тэрэг байж болзошгүй гэж Беларусийн хараат бус мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Харин Беларусийн эрх  баригчид нисдэг тэрэгний нисгэгчид амьд үлдсэн хэмээн мэдээлжээ.

 

Пүрэв гарагийн өглөө Беларусийн Батлан хамгаалах яам мэдээлэхдээ, Брест мужид Ми-24 цэргийн нисдэг тэрэг "хатуу буулт" хийсэн хэмээсэн байна. Экипажийн бүрэлдэхүүн гэмтсэн хэмээн мэдээлэлд өгүүлжээ. Харин осол гарах болсон шалтгааны талаар мэдээлэл өгөөгүй байна.


"Беларускі гаюн" сонины мэдээлснээр,  осолдсон Ми-24 нисдэг тэрэг Оросын Агаарын хүчнийх байжээ. Энэ нисдэг тэрэг ойролцоох буудлаас ниссэн бөгөөд М1 Брест-Минск замын ойролцоо унасан байна. Олон нийтийн сүлжээнд тархсан зургуудаас харахад, Орос Украины эсрэг дайнд ашигладаг Z үсэг нисдэг тэрэгний бөөрөн дээр харагдах аж. 

 

Харин энэ нисдэг тэрэг аль улсын Зэвсэгт хүчинд хамааралтай гэдгийг ч Беларусийн тал мэдээлээгүй аж. Эрх чөлөө радиогийн мэдээлснээр, Беларусийн Агаарын цэргийн хүчин энэ төрлийн хэд хэдэн нисдэг тэрэгтэй ч тэдгээр нь Берст мужид байрладаггүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сайхаан:
Болж, муу түрэмгий рашистууд
2023-06-23