Жуулчдын хамгийн их зорьдог орнуудын нэг болох Таиландад дахин халдварт өвчин дэгджээ. Энэ удаад чикунгунья вирусийн дэгдэлт өмнөх онтой харьцуулахадп 282 хувиар нэмэгдсэн гэж News Today мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ вирусийн халдвар авсан тохиолдолд үе мөч өвдөх бөгөөд энэ нь хэдэн жилийн туршид ч үргэлжилдгийг жуулчдад анхааруулсан байна. 2023 оны зургадугаар сарын эхний долоо хоногт 485 хүн энэ өвчнөөр өвджээ.
Чикунгунья гэдэг нь вирусийн халдвар тээгч шумуулд хазуулснаар хүнд халдварладаг байна. Анх Танзанид 1952 онд илэрч байсан энэ өвчин өдгөө Ази, Африк, Европын 40 гаруй оронд тархжээ. Шинж тэмдэг нь шумууланд хазуулснаас хойш 4-8 хоногийн дараа, зарим тохиолдолд 2-12 хоногийн дараа илэрдэг байна.
Энэ вирусийн халдвар авсан үед огцом халуурах, үе мөчөөр өвдөх шинж тэмдэг ихэвчлэн илэрдэг аж. Түүнчлэн булчин өвдөх, толгой өвдөх, дотор буухарайха, сульдах, биеэр тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд ч илэрч болзошгүй гэнэ. Үе мөчний өвдөлт хэд хоног үргэлжилдэг ч зарим тохиолдолд сар жилээр ч үргэлжлэх магадлалтай аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |