Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД...
Х.Ганхуяг: Дүлий дүмбэ царайлж байгаад энэ хуулийг батлах хэрэгтэй
2023-06-22

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

 

 

  Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцуулав.  Тэрбээр энэ үеэр "Байнгын хорооны үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн Боловсролын сургалтын байгууллагад судлах гадаад хэл нь сургалтын үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлалд заасан хэл байна гэсэн агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Харамсалтай энэ шийдвэрийг гаргасан алдааг УИХ-ын АН, МАН-ын бүлгийнхэн, ХҮН намын төлөөлөл, бие даагчдын төлөөлөл бүгд ес дэх санал хураалтан дээр эсрэг санал хурааж, авч үлдэх, Ардын хүүхдэд англи хэлийг сургах шийдвэрийг дэмжиж өгнө гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Боломжтой айлын хүүхдүүд хувийн хэвшлийн сургуульд сураад илүү боловсрол эзэмшээд байдаг. Үүнээс үүдэн иргэдийн дунд тэгш бусын ялгаа гараад байгаа юм. Үүнийг ярихаар хувийн хэвшлийг дэмжихгүй байгаа юм шиг  яриад, мушгиад байгаа юм. Орж ирсэн хуульд АНГЛИ ХЭЛТЭЙ холбоотой тухайлсан заалтыг дэмжээд явсан. Байнгын хороон дээр англи хэлийг эсэргүүцээд унагасан юм биш. ҮАБЗ-ийн нэг хэлийг хуульд оруулах нь учир дутагдалтай гэх зөвлөмж гарсан. Ийм учраас англи хэлийг хоёр дахь хэл болгох заалтаа өөрчилье, сургалтын байгууллагуудад судлах гадаад хэл нь сургалтын үндэсний хөтөлбөрт заасан хэл байна гээд дээрээс зөвлөмж, чиглэл өгсөн.

 

Ажлын хэсгийн ахлагч нь хувийн тоглолт хийгээд байх юм. Энэ тохиолдолд энэ хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэж бодож байна. Ингэж хувийн тоглолт хийх юм уу? Иймээс ажлын хэсгийн ахлагчийг сольж байж энэ асуудлаа ярих хэрэгтэй байх.

 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Бичгэн хэлбэрээр зөвлөмж гарсан бол ажлын хэсгийн даргын хувьд надад харуулах ёстой. Миний ойлгосноор Монгол хэлний ач холбогдлыг дэмжих чиглэлээр гарсан юм байна гэж ойлгосон. Энэ Засгийн газрын өргөн барьсан төсөл. Ажлын хэсэг дээр өөрчлөлт ороогүй. 

 

 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Тоглоом тоотой нь дээр. Боловсролын ерөнхий хуулиар ганцхан англи хэлний асуудлыг шийдээгүй. Хувийн сургууль, төрийн сургууль, хотын сургууль, хөдөөний сургуулийн ялгааг арилгах гэж байгаа л зарчмын асуудал. Сүүлийн 30 жил боловсрол нь өөрөө баян хоосны ялгааг өдөөж байна. Боловсролын ерөнхий хуулийн ач холбогдлыг англи хэлний хэрүүл, хэн нь ард түмэндээ хайртай уралдаан болгоод дуусгаж болохгүй. Санхүүжилтын тогтолцоо нь шинэчлэгдэж, мэргэжлийн тогтолцоо руу шилжиж байгаа юм. Хуурамч, үнэлгээний тогтолцоог халж байгаа юм. Сайн багш өндөр цалин авдаг тогтолцоог шинэчилж байна. Хүүхэд хаана амьдарч байгаагаас үл шалтгаалаад хамгийн сайн багшаар хичээл заалгах боломжийг олгож өгч байна. Гишүүд хуулиа уншихгүй иргэдийг бухимдуулаад байна. Үндэсний хөтөлбөр дээр англи хэлийг гуравдугаар ангиас нь заана, англи хэл хоёр дахь хэл байна гэдгийг заагаад өгчихсөн.

 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Англи хэлний асуудлыг хуульд оруулж ирэх ёстой. Хар хайрцагны бодлого гэж өөр юм байдаг шүү. Үндэсний чин тусгаар тогтнолын бодлогууд хар хайрцагных гэж явдаг. Англи хэлтэй байснаар ямар үр дүнтэй байхыг бид мэдэж байгаа. Монгол хүний үнэ цэнийг ярьж байна. Дүлий дүмбэ царайлж байгаад энэ хуулийг батлах хэрэгтэй. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
БАГШ:
Аль нэг хэлийг хуульчилна гэдэг туйлын буруу. Хөтөлбөрт орох нь зөв. Хэлийг хуульчилсаны гайг өнөөдөр Африкийн орнуудын туршлагаас харж болно. Тэдэнд зөвхөн хар арьстан гэдгээс өөр юм үлдээгүй.
2023-06-23
Чинбүрэн нэг хэлийг хуульд онцлох нь буруу гэжээ: англи хэлийг орос хэлтэй яаж харьцуулах юм бэ?? Англи хэл дэлхий нийтийн хэл, харин орос хэл бол зөвхөн ОХУ-ын л хэл! СССР-ийн бүрэлдэхүүнд байсан улсууд ч орос хэлийг хэрэглээнээс бүр хасчихаад байна!!! Англи хэлийг хуулиаас хасуулах гэж зүтгээд байгаа хүмүүс бол оросын агент, хөлсний этгээд, нээнтэгээр барьцаалагдсан г.м. хараат амьтас л эсэргүүцээд байгаа юм!! Зарим нь англи хэлийг төрийн хэл болгосон африкийн улсууд огт хөгжихгүй байгаа гэж "нотлох баримт" гаргаж байна: монголчууд бид африкийн сармагчин биш шүү дээ?!! Англи хэлийг төрийн 2 дахь хэл болгосон Сингапур, Хонг-Конг, Малайз,Тайланд г.м. улсыг яагаад хэлэхгүй байна???
2023-06-23
Мөнх:
Сайн багш муу багш гэдэг харьцангуй ойлголт. Сурах бичиг сайн байх нь хамгийн чухал.
2023-06-22