Дуучин Тина Тернерийн хүү бага Айк Тернер хар тамхины хэргээр баривчлагджээ. Энэ талаарх мэдээллийг Нью-Йорк Пост сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, дуучин Тернер болон түнүий хуучин нөхөр Айк Тернерийн хүү бага Айк Тернер ээжийгээ нас барахаас хэдэн долоо хоногийн өмнө хар тамхи хадгалсан, нотлох баримт хуурамчаар үйлдсэн хэргээр баривчлагдаж, Техасын шоронд оржээ. Тэрбээр Бразори тойргийн шоронд тавдугаар сарын зургааны өдөр орсон бөгөөд 70 мянган долларын барьцааг төлөөгүй байна.
Тернерийг баривчлагддаг өдөр түүнийг замын уулзвар дээр цагдаагийнхан зогсоожээ. Түүний машины гэрэл асахгүй байсан тул техникийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн гэсэн үндэслэлээр зогсоосон байна. Харин дараа нь Тернер хар тамхи хэрэглэхийг оролдож байгааг цагдаагийнхан анзаарч, машинаас нь хар тамхи хураан авчээ.
Энд дуулгахад, бага Айк Тернер нь Тина Тернер болон түүний анхны нөхөр Айк Тернерийн өргөмөл хүү юм байна. Айк Тинатай гэрлэхээс өмнө бага Айк болон Майкл нарыг үрчилж авсан аж. Тинагийн анхын нөхөр Айк мөн л хар тамхи хадгалсан хэргээр шоронд хоригдож, 2007 онд хар тамхиа хэтрүүлсний улмаас амиа алдсан. Харин Тина Тернер тавдугаар сарын 24-ний өдөр 83 насандаа таалал төгссөн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |