Зургадугаар сарын 21-нд, орон нутгийн цагаар 17:00 цагт Парисын Сен-Жак гудманд дэлбэрэлт болжээ. Энэ дэлбэрэлтийн улмаас хотын түүхэн барилгуудын нэг бараг бүхэлдээ нурж, гал түймэр гарсан байна.
Франс Пресс агентлагийн мэдээлснээр, зургадугаар сарын 22-ны өдрийн байдлаар Парист болсон дэлбэрэлтийн улмаас хохирсон хүний тоо 37 болж нэмэгджээ. Тэдний 33 нь яаралтай тусламж авах шаардлагатай бол дөрвөн хүний биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ.
Дэлбэрэлт болсон байшингийн нуранган дээр аврагчид эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд амьд үлдсэн хүмүүсийг олох магадлал өндөр байгаа гэж хотын эрх баригчид мэдэгдсэн байна. Дэлбэрэлтийн шалтгааныг эцэслэн тогтоогоогүй, ахуйн хий дэлбэрсний улмаас ийм эмгэнэлтэй хэрэг гарсан гэж урьдчилан таамаглаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |