Оросын Батлан хамгаалах яам 20 гаруй цэргийн сайн дурын нэгтгэлтэй гэрээ байгуулжээ. Энэ нь Оросын байнгын армийн зэрэгцээ сайн дурын цэргүүд Украинд дайтна гэсэн үг юм.
Коммерсант сонины мэдээлснээр, зургадугаар сарын 21-ний өдөр сайн дурын дөрвөн нэгтгэлтэй гэрээ байгуулснаар Батлан хамгаалах яамтай гэрээ хийсэн сайн дурын нэгтгэлийн тоо 20 гаруй болсон байна. ОХУ Украин дахь байлдааны ажиллагааны бүс дэх цэргийн нэгдсэн бүлэглэлийн бүрэлдэхүүнд сайн дурын нэгтгэлүүдийг шилжүүлэх тушаал гарч байсан.
Ингэснээр сайн дурынхан долдугаар сарын нэгний дотор БХЯ-тай гэрээ байгуулах ёстой аж. Гэрээ байгуулснаар, сайн дурынхан даалгавар гүйцэтгэх, тэдний эрхзүйн статусыг хангах боломж гарч ирж байгаа гэж БХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |