Хятадын баруун хойд нутагт байх Иньчуань хотын тойргийн нэгэн зоогийн газарт шингэрүүлсэн хийтэй баллон дэлбэрчээ. Энэ талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, зургадугаар сарын 21-ний 20:40 цагт зоогийн газарт дэлбэрэлт болж, 31 хүн амиа алджээ. Мөн долоон хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэнээс нэг хүний биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ. Урьдчилсан мэдээллээр, баллоноос хий алдагдсаны улмаас дэлбэрэлт болжээ.
Хятадын төв телевизийн мэдээлснээр, Иньчуаньд зоогийн газарт дэлбэрэлт болж амиа алдсан энэ хэрэгтэй холбоотойгоор БНХАУ-ын дарга бүхий л гол объект дахь аюулгүй байдлын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |