Украины тэргүүн хатагтай Зеленская нөхөртэйгээ хамт амьдрахгүй байгаа

Украины тэргүүн хатагтай Зеленская нөхөртэйгээ хамт амьдрахгүй байгаа

Украины тэргүүн хатагтай Елена Зеленская нөхөр, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскитэй хамт амьдрахгүй байгаа гэнэ. Энэ нь аюулгүй байдлаа бодолцсонтой холбоотой гэж Израилийн The Jerusalem Post сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

Зеленскаягийн өгүүлснээр, тэрбээр сэтгэцийн эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон хүмүүст тусламж үзүүлэх, сургуулийн хоолыг сайжруулахтай холбоотой төслүүд дээр ажилладаг бөгөөд өдөр бүр офис дээрээ сууж ажиллан, ажлаа тараад хүүхдүүд рүү явдаг бол нөхөр нь офистоо хоноглодог гэнэ. 

 

"Бидэнд аз таарвал, офистоо оройн хоол хамт иддэг. Яг одоо хэн хэн нь амралт, эсвэл зугаацаж цэнгэх ямар ч боломжгүй байна" хэмээн Зеленская өгүүлжээ.

 

Елена Зеленская энэ долоо хоногт Израильд төрийн айлчлал хийсэн юм. Түүний айлчлалын зорилго нь хүмүүнлэгийн санаачилгыг хэлэлцэх явдал байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Би узрайны ерөнхийлөгчийн төрхийг хараад нэг зүйлд итгэсэн.Эх оронд нь дайн болоод хүнд бдалд бхад энэ хүн ер ядарсан шинжгүй өнгө зүстэй яваад байдаг юм.
2023-06-23
Хар тамхичны эхнэр Англид шопинг хийчихсэн партид наргиал явж байсан даа.
2023-06-23
Гэр бүлийг нь устгахыг хүсэн аргаа барж буй хүн бол Путин
2023-06-22