"Эрх чөлөөт Украин" нэртэй зогсоолыг Оросын ЭСЯ-ны ойролцоо байгуулжээ

Шведийн Стокгольм хотод байрлах Оросын Элчин сайдын яамны хажуугийн нийтийн тээврийн хэрэгслийн буудлын нэрийг өөрчилжээ. Энэ талаар Стокголь хотын захиргааны төлөөлөгч мэдэгдсэнийг ТАСС дамжуулсан байна. 

 

Нийтийн тээврийн хэрэгслийн энэхүү буудал өмнө нь "Фюрверкарбаккен" нэртэй байсан бол одоо нэр нь өөрчлөгдөж "Эрх чөлөөт Украин" болсон байна. Энэ нь Стокгольм болон Швед Украиныг дэмжиж байгааг илэрхийлэх тод томруун дохио гэж хотын захиргааныхан мэдэгджээ.

 

Өмнө нь, өнгөрсөн оны тавдугаар сард Стокгольмын эрх баригчид ОХУ-ын ЭСЯ-ны хажууд байх Мариебергспаркен цэцэрлдэгт хүрээлэнд "Эрх чөлөөт Украины талбай" гэсэн самбар байрлуулж байв. Энэ нь Украины ард түмэнтэй эв санаа нэг байгааг илэрхийлэхийн дээр Оросын эрх баригчдын үйлдэлд хандаж буй хандлагыг онцолж байгаа гэж Стокгольмын хотын дарга Анна Кениг Йерльмюр мэдэгдэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ds:
zarim hugshin zaluu geltgui heree medehgui 2 hurshiinhuu esereg ih surjigneh ymdaa , MGL uls otor nuudel hiij yvahgui , munhiin 2 hushiin dund amidrah tavilantai , iimd tuugeer yvj bui gai eh orondoo tataad yahav ! ter 3 , 4 dehi hurshuud gai irhed bidnii hezeech hamgaalahgui shuu! uuniig l oilgo !!!
2023-06-23
Оросын элчин сайдын яам байрладаг гудамжны нэрийг Эрх чөлөөт Украин гэж өөрчилсөн Европын хотууд бий шүү
2023-06-22
sawaagui pizdanuud we, udakhgui ed nar uur bolnoo
2023-06-22