"Титаник" хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдэж байсан зорчигчийн захидлыг Их Британид дуудлагаар худалджээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Henry Aldridge & Son Ltd дуудлага худалдааны компани энэ худалдааг зохион байгуулж, захидал 15 мянган фунт стерлинг буюу монгол мөнгөөр 64 сая орчим төгрөгтэй дүйх үнэ хүрчээ.
Захидлыг Стэнли Мэй гэх зорчигч бичсэн аж. Тэрээр Саутгемптоноос Ирландын Коб хүрэх хүртэл бүтэн өдрийн туршид Титаник хөлөг дээр аялсан байна. Ингээд Коб дээр тэдний гэр бүлийнхэн буужээ. Мэй энэ захидлаа охин Хильда, Глэдис нарт хаяглан, хөлөг дээр байх үедээ бичсэн бөгөөд хөлөг онгоцны богинохон аяллынхаа талаар дүрслэн бичсэн байна. Захидалд, Мэй Британийн боомт хотоос явах үед Титаник жижиг оврын зорчигч тээврийн хөлөг онгоцтой арайтай л мөргөлдчихөөгүй, хоёр хөлөг онгоц мөргөлдөхөд тун ойрхон байсан хэмээн бичжээ.
Энд дуулгахад, Титаник хөлөг онгоц 1912 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр анхны аялалдаа гарсан юм. Харин дөрөвдүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө мөсөн уултай мөргөлдөж, үүнээс гурван цагийн дараа живжээ. Энэ сүйрлийн улмаас 1,5 мянган хүн амиа алдаж, 712 хүн аврагдсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |