Зургадугаар сарын 22-ны өдөр БНХАУ даяар баяр тэмдэглэн амарч байна. Учир нь өнөөдөр Хятадын гол баяруудын нэг Луут завины баяр буюу Дуаньу тохиож байгаа юм.
Энэ баярын гол уламжлалуудын нэг нь луут завины уралдаан. Завины уралдаанд оролцож буй багууд завины уртаас хамаарч харилцан адилгүй тооны гишүүдтэй байх бөгөөд ойролцоогоор нэг завины баг 20 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр 1,5 км хүртэлх зайд уралддаг аж. Эрт цагт энэ өдөр луунд тахил өргөдөг байсан бол МЭО III зуунаас эхлээд энэ өдөр Хятадын нэрт яруу найрагч Цой Юанийг дурсах болжээ. Тэрээр Чу хаанчллалын үеийн сэцэн, үнэнч сайд байсан гэх бөгөөд тэрээр хаант улсдаа авлигшыг устгахаар бүхий л чадлаараа хичээж байсан гэдэг.
Сэцэн ухаан, үнэнч зангаараа эзэн хааны итгэлийг хүлээсэн тул хаан түүнтэй олон чухал асуудлаар зөвлөлддөг байж. Гэвч Цой Юаньд хар муу санасан хүн олон байж, түүнийг элдэв хэрэгт гүтгэснээр тэрээр цөлөгджээ. Цюй Юанийн ухаалаг зөвлөгөөгүй үлдсэн улс хөрш Чин гүрэнд эзлэгдсэн аж. Үүний дараа Цюй улсынхаа ордонд яаравчлан ирж, дахин ордонд ажиллах болсон ч дахиад л ордны хов живээс болж илүү цөлөгдсөн гэнэ. Цөлөгдөхөө мэдсэн Цюй Юань гутарч, Мило голд живж, амиа хорложээ. Энэ нь тав дахь сарын тав дахь өдөр байсан гэдэг. Түүнийг хүмүүс аврахыг хичээсэн ч амжилт олоогүй, хүмүүс урт завь сэлүүрдэн цогцосыг нь ахйж, хар хорын хүчийг зайлуулахын тулд бөмбөр нүдэж байсан гэдэг. Ингээд нэгэнтээ яруу найрагчийн сүнс нөхдөд нь харагдаж, голын луунаас болж амиа алдсан гэж хэлсэн гэсэн домогтой. Энэ цагаас хойш хятадууд бөмбөр нүдэн, луут завиар уралдаж, нэгнээ дайлан Цюй Юанийн дурсгалыг хүдэтгэх болсон аж. тран запретили китайские цзунцзы.
Луут завины баярын өдөр бүх нийтээр амардаг тул хилийн боомтууд ч ажиллахгүй. Зургадугаар сарын 22-ны өдөр БНХАУ ОХУ, Монгол, Казахстантай холбогддог автозамын боомтууд амарч, баасан гарагаас хэвийн үйл ажиллагаа сэргэх аж.
Энэ өдрийг хятадууд өргөн дэлгэр тэмдэглэдэг тул хамаатан садан, ар гэрийнхэн рүүгээ зорих аяллууд эрс нэмэгддэг гэнэ. Энэ жил ойролцоогоор 100 сая хүн Луут завины баярын өдөр Хятад даяар аялах төлөвтэй байгаа гэнэ. Хятадын аялал жуулчлалын академийн мэдэгдсэнээр, жуулчны урсгал 30 хувиар, харин аяллын зардал 43 хувиагр нэмэгдэх магадлалтай байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |