УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчилж байна. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга зарим баримт бичигт гарын үсэг зурсан байна. Тухайлбал:
Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай баримт бичигт УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар гарын үсэг зурж, хамтарсан комиссын үйл ажиллагааг цаг алдалгүй эхлүүлж, комиссын анхдугаар хуралдааныг энэ онд багтаан хуралдуулахаар санал нэгдлээ.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар “Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалтын тухай” баримт бичигт гарын үсэг зурснаар хоёр орны парламентын хамтарсан комисс байгуулагдав.
УИХ-ын даргын гарын үсэг зурж, баталгаажуулсан баримт бичгийн талаар хотын дарга асан Э.Бат-Үүл, нийтлэлч Баабар нар ийн жиргэжээ.
Уншиж байна |