Латви бүх нисдэг тэргээ Украин руу илгээнэ

Латви  бүх нисдэг тэргээ Украин руу илгээнэ

Латви улс өөрт байгаа бүх нисдэг тэргийг Украинд шилжүүлэхээр шийдсэн гэж Латвийн Ерөнхий сайд Кришьянис Кариньш Лондон хотноо болсон Украиныг сэргээн босгох бага хурлын үеэр мэдэгджээ. 

 

"Манайд нисдэг тэрэгний парк бий. Энэ бүх нисдэг тэргийг бид Украин руу илгээнэ. Одоо сүүлчийн нисдэг тэргүүдийг ашиглахад тохиромжтой, өнгө зүс сайтай байлгахын тулд будаж байгаа" хэмээн Кришьянис Кариньш мэдэгджээ. Гэхдээ Латвид чухам хичнээн нисдэг тэрэг байдаг талаар тэрбээр тодорхой мэдээлээгүй байна. 

 

Латви улс өмнө нь өөрт байсан бүх Стингер пуужинг Украин руу илгээж байлаа. Түүнчлэн дайн эхэлснээс хойш Латви улс ДНБ-ийнхээ 1,3 хувийг Украинд үзүүлэх тусламжид зарцуулжээ. Мөн энэ улс Украины цэргүүдийг сургадаг бөгөөд 2023 онд гэхэд л 3000 цэргийн алба хаагч Латвид сургалтад хамрагджээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баян ИТГЭЛ:
Дайныг өдөөн хатгаж ивээн тэтгэгч бас нэг улс бол ЛАТВИ улс. Ер нь баруун Европын буюу БАЛТИЙН ТЭНГИС орчмын ЛАТВИ, ЛИТВА,ЭСТОНИ зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд бүгд дэлхийн 2-р дайны хөлд сүйрч байхад нь УЛААН ОРОСУУД хичнээн хүнийхээ амтар ГИТЛЕРИЙН ФАШИЗМААС ЧӨЛӨӨЛЖ ӨГСӨН.Гэвч ...
2023-06-22
Бадарч тахар:
Путины хорхойтой араанд зуугдлаа да ! Нэг л өдөр хариуг чинь өгнө !
2023-06-22
Агуулах чөлөөлөх худалдаа гэдэг шиг Зөвлөлтийн үеийн хэдэн МИ-8 зэрэг нисдэг тэргүүдээ зайлуулж л байна гэсэн үг л дээ.
2023-06-22
SAWAAGUI NOKHOI SARAND KHUTSAJ BAINA
2023-06-22
Хөрш орноо эзлэн түрэмгийлэгч, империйн санаархалт рашист Оросын эсрэг дэвшилтэд, ардчилсан улс болгон санаа төвьж байна. Бусад нь чацга царайлаад байдлыг харсхийгээд буланд нуугдаж байх шиг.
2023-06-22
бүх нийтийг хамарсан дайн яагаад оилгтойхон явагдахгүй байнаа
2023-06-22