Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Зеленский: Путин аминдаа хайртай учраас цөмийн зэвсэг хэрэглэж чадахгүй
2023-06-22

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ВВС агентлагт цаг үеийн асуудлаар ярилцлага өгчээ.Энэ ярилцлагыг товчлон хүргэж байна. 

 

"Бид урагшилж л байвал хэвийн байна л гэсэн үг"

Украины Зэвсэгт хүчин энэ сарын эхээр сөрөх давшилтаа эхлүүлсэн. Энэ давшилтыг Украины зүүн өмнөд нутагт Украины цэргүүд явуулж байгаа юм. Давшилт одоо ямархуу явагдаж байгаа талаар ВВС агентлагийн сэтгүүлч асуухад Зеленский тодорхой тайлбар, үнэлэлт дүгнэлт өгөхөөс татгалзжээ. 

 

"Яг одоо хэлэхэд хүнд байна. Одоогоор бүх зүйл аажмаар урагшилж байна. Бид нэг байрандаа зогсохгүй урагшилж байвал энэ нь хэвийн гэсэн үг" хэмээн Зеленский хариулсан байна.

 

Давшилт удаашралтай байгаа нь Оросын тал 200 мянган квадрат км нутгийг минижүүлсэнтэй холбоотой гэж Зеленский онцолжээ.

 

"Бид ухраагүй, урагшилж байна. Илүү өргөн цар хүрээтэй давшмаар байгаа ч та нар мэдэж байгаа шүү дээ, тэмцэж байгаа хүн үр дүнд хүрдэг. Тиймээс сөрөх давшилт амжилттай болно гэдэгт бид итгэлтэй байгаа" хэмээн Зеленский мэдэгджээ.

 

"Энэ бол Холливудын кино биш"

 

Украины өнөөгийн давшилт амжилттай болвол энэ нь тус улсад барууны улсуудын зүгээс үзүүлэх цэргийн тусламжийн хэмжээнд нөлөөлөх нэг хүчин зүйл болно гэж Зеленский ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Гэхдээ үүний зэрэгцээ, барууны орнууд давшилтаас яаралтай үр дүн хүлээж, Украинд тодорхой хэмжээний дарамт үзүүлж байгааг тэрбээр үгүйсгээгүй байна.

 

"Зарим нь Холливудын кинонд гардаг шиг зүйл хүсээд байна. Гэхдээ энд бүх зүйл өөр. Бидэнд нөлөөлөх гэж оролдохын үнэ цэн асар өндөр. Хүмүүсийн амь насаар дэнчин тавьж байна. Хэн нэгэн бидэнд шахалт дарамт үзүүлэх гэж оролдох эсэхээс юу ч хамаарахгүй. Бид тулааны талбар дээр урагшилж, өөрсдийнхөө зөв гэж бодсны дагуу л хөдөлж байна" хэмээн Зеленский мэдэгджээ.

 

Барууны орнууд Киевт санхүүгийн болон зэвсгийн тусламж үзүүлээгүй байсан бол Украин аль хэдийнэ Орост эзлэгдчихсэн байх байсан гэдгийг Зеленский хүлээн зөвшөөрсөн ч эдгээр орнууд шахалт үзүүлж, зарим үед бүр хэт дарамталж байгаа хэмээн Зеленский мэдэгдсэн байна.

 

"Оросын хөрш л бол аюулд байна гэсэн үг"

 

Зеленский ВВС-д өгсөн ярилцлагадаа Украин  НАТО-д гишүүнээр элсэхээс өөр замгүй, Украин НАТО-гийн зүүн жигүүрт хамгийн хүчирхэг армитай тул тус холбоонд гишүүнээр элсэх нь энэ улсыг бэхжүүлнэ гэж дахин мэдэгдсэн байна. Мөн Украин НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтэй байгаа нь Киевийн Орос руу довтлох төлөвлөгөөтэй холбоотой биш, харин Оросын шинэ түрэмгийллээс өөрийгөө хамгаалах хүсэл эрмэлзэл гэдгийг Зеленский онцолжээ.

 

“ОХУ-ын хөрш орон л бол аюулд байна гэсэн үг. Оросын хөрш бол НАТО-д байсан нь дээр” гэж Зеленский мэдэгдсэн байна.

 

"Бид сөргөлдөөнийг царцаахгүй"

 

Украины сөрөх давшилт эхлэхээс өмнө барууны хэвлэлүүд мэдээлэхдээ энэхүү давшилтын гол зорилго нь Оростой цаашид хийх энхийн хэлэлцээрээр Украинд дээд зэргээр ашигтай нөхцөл бүрдүүлэх явдал хэмээн онцолж байлаа. Энэ байр суурийг ч Зеленский ВВС агентлагт ярилцлага өгөхдөө баталжээ.

 

"Оросын цэргүүд манай нутаг дэвсгэр дээр байгаа цагт, тэнд ямар ч ерөнхийлөгч байлаа гэсэн бид Оростой хамт хэлэлцээрийн ширээний ард суухгүй" хэмэн Зеленский мэдэгдээд энэ нь 2014 онд Орост эзлэгдсэн Крымийн хойгийн нутаг дэвсгэрт ч хамааралтай хэмээн цохон тэмдэгдлэжээ.

 

Зеленскийн өгүүлснээр, Оросын цэргүүдийг Украины нутгаас бүрэн гаргахаас өмнө хэлэлцээр эхлүүлвэл сөргөлдөөн царцаж, цаашид дахин шинэ дайн үүсэх нөхцөлийг бүрдүүлэх гэнэ.

 

"Бид сөрөх давшилтынхаа үеэр хаашаа ч урагшилсан бай бид сөргөлдөөнийг царцаахгүй. Украинчууд сөргөлдөөнийг дахин царцаахыг хүсэхгүй. Энэ бол занга. Дайн эхлүүлсэн нь тэдний цуст алдаа байсан гэдгийг ойлгож байгаа хүмүүс Орост бий гэж бодож байна. Тэд дайнд ялагдана гэдгээ ойлгож байгаа. Тиймээс манай нутгаас гарваүл хохирол бага гарна. Одоогоор тэд манай нутгаас гарахгүй байна, тиймээс ямар ч хэлэлцээр байхгүй гэсэн үг" хэмээн Зеленский мэдэгджээ.

 

"Путин аминдаа хайртай"

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэг хэрэглэчихэж дөнгөх хүн гэж мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотой байр сууриа Зеленский ВВС агентлагт өгсөн ярицлагынхаа үеэр илэрхийлжээ.

 

"Тэр амь насаа алдахаас айж байгаа гэж би бодож байна. Тэр  ийм зүйл хийхэд бэлэн гэж бодохгүй байна, учир нь тэр аминдаа хайртай. Тэр үнэхээр аминдаа хайртай, би л тэгэж боддог" хэмээн Зеленский мэдэгджээ. 

 

Гэхдээ XXI зуунд хөршийнхөө эсрэг дайн өдүүлсэн эрүүл бус хүнээс юу ч гарч мэднэ хэмээн Зеленский нэмэж өгүүлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иванууд монголыг үнэхээр дорд үзэж дарамтлах нь хэтэрч бна.Англи хэл сургуульд заахыг үгүйг,усан/цах/станц,түлшний үйлдвэр нутагтаа барих үгүйг ,дэлхийд бхгүй гаалийн татвар түлш/цахилгаан ,төмөр замыг хөгжүүлэх хөрөнгө оруулахад саад болж монголыг өөрсдөөсөө дээш гаргахгүй хоцрогдсон хаалттай улс мөнхөд байлгах адгийн хөрш юм даа
2023-06-22
Тэнэгээ нууж яваач эргүү минь
2023-06-22
урвагчид:
Украй нууд магадгүй 5 жилийн дараа Орос Хятадтай нийлээд Америк эзнийхээ гарыг хазах биз ээ_ Мөнхөд л урваш шарваж явдаг дөө
2023-06-22
Тэнэгээ нууж яваач эргүү минь
ОХУ-ын хөрш орон л бол аюулд байна гэсэн үг
2023-06-22
залруулга:
Украины эсрэг байгаа нь буяны оноогоо /баяжих оноо/ хасуулна.
2023-06-22
оросын удирдагчыг чөтгөр удирддаг:
Үгүй шүү хө, Вангагийн зөгнөлөөр бол: оросын удирдагчдын биед чөтгөр шүглэсэн тул цөмийн зэвсэг хэрэглэнэ, ямар үндэстэн,өөрийн байна уу дайсан байна уу хэдэн хүн үхэх нь тэдэнд огт хамаагүй, илүү олон орос иргэнийг л энэ дайнд хамруулж тэднээр хүн алуулж, шархдуулж чадвал чөтгөр/оросын удирдагчид/ тамруу авч явах нөхцөл биелэгдэнэ. тэгээд хурдан авч явах даалгавараа биелүүлэхийн тулд гэмгүй нэгэн орос цэргээр цөмийн зэвсэгийн товч даруулж хэдэн зуун сая хүн үхэх байхаа. муу ёорлж байгаа юм биш, бүгд хэлж байна. Гэхдээ ядаж Украинд байлдаж байгаа, туслаж байгаа нь үхэхдээ сүнс нь 1-3 ертөнцийн диваажинд очиж хэсэг байзнаад эргэж төрнө. Харин Украины эсрэг байгаа бүхэн үхэхдээ тамд очиж, амьд нь буяны оноогоо нэмүүлнэ. Миний үг биш Их Бүтээгч болон Диваажингийн тушаал юм.
2023-06-22
залруулга:
Украины эсрэг байгаа нь буяны оноогоо /баяжих оноо/ хасуулна.
зочин:
Оросууд цэргийн бүх агуулах, шоронгууддаа их засвар хийх шивдээ Одоо шинэ зэвсэгээр дүүргэж өгнө дөө
2023-06-22
YAG UNEN
2023-06-22
орос талын жиид нь Шойгу, Кобзон, Жириновский. Украин тал нь Зеленский гэж үү
2023-06-22
фэтиишаа:
идите все на хуй, вслед за военным кораблём Москва и за Кобзоном
2023-06-22
оросууд энэ нөхөрт их баярладаг байх, учир нь 40, 50 жил хэрэгцээгүй хэвтэж байсан үхмэл хөрөнгө болох хуучин зэвсгийг нь эргэлтэд оруулж өгсөн болохоор, газар нутгаа алдчихсан байж урагшилаад байдаг, хөөрхий дөө, ардчилал бол амаараа худлаа шшаах гэж үнэн шүү, хулгай хийх, авилга авах, алах хядах, ялагдахаарааа хуурмаг эвсэх ...
2023-06-22
YAG UNEN
Русско-жидовская война в самом разгаре. Украйны идут в расход
2023-06-22
орос талын жиид нь Шойгу, Кобзон, Жириновский. Украин тал нь Зеленский гэж үү