Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнөөдөр манай яамнаас хоёр асуудал хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Хөрөнгө оруулагч нарын гомдлыг хэрхэн шийдвэрлэхтэй холбоотой асуудал юм. Жишээ нь нэг хөрөнгө оруулагч гомдлоо шийдвэрлүүлэхээр шүүхээр 16 жил явсан тохиолдол байна. Дунджаар шүүхийн маргаанд зургаан жил зарцуулсан байдаг. Иймээс хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх зөвлөлийг байгуулахаар боллоо.
Монголд хөрөнгө оруулахад дансандаа 100 мянган ам.доллартай байх босготой. Дэлхийн 24 орон л ийм шаардлага тавьдаг. Иймээс энэ босгыг тогтоохгүй байхаар хуульчилна. Гадаад хөрөнгө оруулагч компаниуд аливаа зөвшөөрөл авах, хураамжийн төлбөр төлөхдөө үндэсний ААН-үүдтэй ижил төлнө. Энэ хуулийн өөрчлөлтийг наадмаас өмнө буюу Эдийн засгийн форумын өмнө хийхээр ажиллаж байна.
Эдийн засгийг тогтворжуулах Засгийн газрын тогтоолыг хэлэлцүүллээ. Төсөв тодотгож төсвийн зардлыг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Иймээс үнэ болон валютын нөөцөд нөлөөлөх нөлөөллийг бууруулах бодлогын арга хэмжээнүүдийг санал болголоо. Цаашид үнэ бууруулахын тулд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгох бодлогын арга хэмжээг авна.
Дараагийн асуудал нь банкны өрсөлдөөнийг нэмэгдүүлэхтэй холбоотой. Гадаадын томоохон банк оруулж ирэх юм бол МУ-д төгрөгийн хэмжээ нэмэгдэж, хүү бууж эхэлнэ. Банк санхүүгийн либералчлалыг хүчтэй хийж хөрөнгө оруулалтыг татах ажилд Монголбанк идэвх санаачлагатай ажиллах шаардлагатай. Ингэж байж хүү бууна " гэсэн юм.
-Үнэ хөөрөгдсөн компаниудад ямар хариуцлага тооцох вэ?
-Засгийн газар ямар нэг шалгалт хийх чиглэл өгөөгүй. Шалгалт ихэдсэн үү гэхээс багадаагүй.
Уншиж байна |