Украин Улс Москвад хүрэх чадвартай нисгэгчгүй онгоц амжилттай туршжээ

Украин Улс Москвад хүрэх чадвартай нисгэгчгүй онгоц амжилттай туршжээ

Украин улс 75кг хүртэлх даацтай цохилт өгөх дрон бүтээж байгаа нь өнгөрсөн оны 10 дугаар сард тодорхой болгосон. Тэгвэл өчигдөр 1000 км-ийн нислэгийн зайтай дроныг амжилттай ашиглалтад оруулсан тухай тус улсын "Укроборонпром" компанийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Сад  фейсбүүктээ мэдэгдэв.

 

Шинэ нисэгчгүй онгоцны ажиллагааг Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный, Агаарын цэргийн хүчний командлагч Микола Олещук, концернийн захирал Юрий Гусев нар ажиглав. 


Болдыревын хэлснээр, "Нисгэгчгүй онгоцыг үйлдвэрлэхэд Украины болон гадаадын эд ангиудыг ашигласан. Гэсэн хэдий ч дотоодын мэргэжилтнүүд программ хангамж бүтээх, дроныг газрын станцуудтай холбох, угсрах, засвар үйлчилгээ хийх чиглэлээр ажиллана" гэв.  

 

Тус концерны төслийн менежер Олег Болдырев Украины хөгжил нь Ираны камикадзе нисгэгчгүй онгоц Шахедтэй төстэй гэж тэмдэглэв. "Би түүнийг "Тэг өвчтөн" гэж нэрлэсэн. Одоогоор машин нисдэг, машиныг одоо сургаж байна, учир нь бид цохилт өгөх дроны тухай ярихдаа камиказе хувилбарын тухай хэлэлцэж байгаа. Гэхдээ Украинчууд бид их шуналтай хүмүүс. Бид буцаж ирэх боломжтой камикадзетэй болно.  Уг төхөөрөмж нь электрон дайныг  эсэргүүцэх чадвартай гэдгийг онцлон хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бпла яах вэ, москва хүрэх пуужингаа хурдан дуусга, кремлийг нэг сайхан аваад хаячихмаар байна. Хөрш рүүгээ дайрвал юу болдогыг үзүүлэх хэрэгтэй. Украин ялбал оросын хөршүүд тэр тусмаа монгол ялах болно
2023-06-21
би бол Украйны талд, гэхдээ дүү чамд тархиа зөв угаалга гэх байна, 5 мужаа алдсан Украйнд ганцхан хоосон бахархал Бахмут л байна ш дээ, үнэндээ чи бид хоёр ДА, НЕТ сурахад оройтохгүй
2023-06-21
Манай "Орос ялна"-чууд Оросын гайхамшигт ялалтуудынхаа тухай, украйнуудын сөрөг дайралт хэрхэн бүтэлгүйтэж байгаа тухай шагшин бичицгээж байх хооронд яг бодит дээрээ Украйны арми Бахмут хотын төв хэсэгийг эзэлж одоо хотын багахан хэсэгт үлдсэн оросн булаан эзлэгчидын үлдэгдэлүүдийг устган хотыг цэвэрлэх ажиллагаа явуулж байх жишээний.Ер нь "Орос Ялна"-чууд хөгширсөн ч хамаагүй орос хэл сурах шаардлагтай юм шиг байгаан
2023-06-21
би бол Украйны талд, гэхдээ дүү чамд тархиа зөв угаалга гэх байна, 5 мужаа алдсан Украйнд ганцхан хоосон бахархал Бахмут л байна ш дээ, үнэндээ чи бид хоёр ДА, НЕТ сурахад оройтохгүй