Хятадад сүүлийн жилүүдэд олны танил хүмүүсийг олон нийтийн сүлжээгээр тансаг хэрэглээг сурталчилах, үнэтэй эдлэл, тансаглалыг телевизээр гаргахгүй байхыг анхааруулж, үүнтэй холбоотой журам ч гаргаж байсан. Энэ удаад банкны ажилтнуудыг тансаглалаас зайлсхийхийг зөвлөжээ.
SCMP сонины мэдээлснээр, Хятадын банк, санхүүгийн фирмүүд ажилтнууддаа амьдралын тансаг хэв маягаас татгалзах зөвлөмж өгч, сургалт орж эхэлсэн байна. Тухайлбал, нэрийг нь нууцалсан хоёр байгууллага ажилтнууддаа хандан үнэтэй зоог, хувцас, цүнх, цагныхаа зургийг олон нийтийн сүлжээнд тавьж, хяналтын байгууллагын анхаарал болон олон нийтийн шүүмжлэлийн бай болохоос сэргийлэхийг анхааруулжээ.
Мөн ажлын томилолтоор зорчиж байгаа үед таван одтой буудалд буухгүй, хэмнэлттэй өрөө сонгох журам гаргасан байна. Түүнчлэн зарим банкууд нэмэлт цалин, урамшууллын хэмжээг хассан аж. Энэ нь санхүүгийн салбарын ажилтнуудын цалинг бусад төрийн албан хаагчдын цалинтай ижил түвшинд байлгахыг эрх баригчид уриалсантай холбоотой гэнэ. Хятадын санхүүгийн салбарынхан хамгийн өндөр цалинтай хүмүүсийн нэг байдаг төдийгүй тэдний орлоно, тансаг хэрэглээ нь олны шүүмжлэлд байнга өртдөг байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |