Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ
Кыргызстанд скүтерээр явах журмыг боловсруулж эхэлжээ
2023-06-20



Дэлхийн олон оронд өргөнөөр ашиглагдах болсон скүтер Кыргызстанд ч ихээхэн дэлгэрсэн байна. Зуны улиралд скүтер ашиглах хүний тоо эрс нэмэгдэж, үүнийг дагаад скүтер оролцсон зам тээврийн осол гарах нь нэмэгдсэн тул энэ улсад скүтер унах журам боловсруулж эхэлжээ. 

 

МИР24 сувгийн мэдээлснээр, зуны улиралд Бишкек хотод скүтер ашиглах нь ихэсч, гэвч скүтер холбогдсон зам тээврийн осол нэмэгдэх болсон байна. Тавдугаар сард гэхэд л 38 хүн эмнэлэгт хандсан бөгөөд скүтер унаж явсан хүмүүс төдийгүй тэдэнтэй мөргөлдсөн явган зорчигчид ч хугарал, гэмтэлтэйгээр эмнэлэгт ханджээ.

 

Өмнө нь энэ тээврийн хэрэгсэл ховор байсан тул зохицуулах шаардлага гарсангүй, харин залуусын дунд скүтер улам дэлгэрэх болсноор замын хөдөлгөөний журамд өөрчлөлт, нэмэлдт заалт оруулахаар болсон байна. Ингэснээр скүтер унаж байгаа хүмүүс замын хөдөлгөөнд оролцогч бусад хүмүүсийн адилаар хариуцлага хүлээх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин