Биржийн бус зах зээлийн нэг жилийн ой боллоо
2022-09-15

 

Биржийн бус зах зээлийн 1 жилийн ой 9-р сарын 15-ны өдөр тохиож, Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулж, Монголын Ипотекийн Корпораци ОССК (МИК) ХХК ивээн тэтгэж ажиллав. МИК-ийн Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал Ц.Батбаяр “Биржийн бус зах зээлийн боломж” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцон, биржийн бус зах зээлийн цаашдын хөгжлийн тухай санал бодлоо илэрхийллээ.

 

МИК-ийн хувьд өнгөрсөн 1 жилийн хугацаанд орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тасралтгүй, тогтвортой үргэлжлүүлэхэд зориулж, тус зах зээл дээрээс 12 сая ам долларын бондыг амжилттай татан төвлөрүүлээд байна.  

Shuud.mn
Сонин хачин