Украиныг тойрсон нөхцөл байдалд Энэтхэг улс энх тайван, олон улсын эрхзүй, тусгаар тогтнолыг мөрдөхийн төлөө зогсож байгаа гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгджээ. Ийм байр суурийг тэрбээр The Wall Street Journal сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр илэрхийлсэн байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Украины сөргөлдөөнд Энэтхэг төвийг сахисан байр суурьтай биш харин сөргөлдөөнийг дуусгах, тогтвортой энх тайвны төлөөх бүхий л бодит оролдлогуудыг дэмжинэ хэмээн мэдэгджээ.
"Зарим хүмүүс биднийг төвийг сахиж байна гэж боддог. Гэхдээ тийм биш. Бид энх тайвны талд. Бүх орон олон улсын эрхзүй, улс орны тусгаар тогтнолыг хүндэтгэх ёстой" хэмээн Моди мэдэгдсэн байна.
Мөн аливаа сөргөлдөөнийг дипломат арга зам, хэлцлээр шийдэх ёстой гэдгийг Моди онцлоод, Энэтхэгийн хувьд нэн тэргүүний зорилт нь энх тайван гэж цохон тэмдэглэжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |