Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
БНХАУ сансрын аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2023-06-20

Сүүлийн жилүүдэд сансрын хөтөлбөрийг эрчимтэй хөгжүүлж байгаа Хятад улс энэ салбарт дараагийн алхмаа хийхээр шийджээ. Тодруулбал, сансрын аялал жуулчлалыг эхлүүлэхээр төлөвлөсөн талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. Хятадын Сансарын аялал хөгжүүлэх бага хурлын зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Лун Кайцуны мэдэгдсэнээр, Хятадад сансрын аяллын төслийг боловсруулж байгаа бөгөөд ойрын 5-10 жилд тойрог замын аяллын нислэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

Аяллын нислэг үйлдэх баазыг тодорхойлсон, ойрын үед сансрын жуулчдыг сонгон шалгаруулах ажил эхлэх юм байна. Луний өгүүлснээр, сансрын анхны аяллын үнэ өндөр байна, гэхдээ технологи хөгжсөнөөр 10 жилийн дараа гэхэд сансрын аяллын үнэ 1 сая юань буюу 140 мянган доллар болтлоо буурах гэнэ. Сансарт нисэх хүсэлтэй хүмүүс нь эрүүл чийрэг бие бялдартай байх ёстой бөгөөд тэднийг сургах ажил нислэгийн өндрөөс хамаарч хэдэн өдрөөс хэдэн сар хүртэл үргэлжлэх аж.

 

Энд дуулгахад, дэлхийн хэд хэдэн орон сансрын аяллыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд дэлхийн анхны сансрын жуулчин нь Америкийн бизнесмен Деннис Тито юм. Тэрбээр 2001 онд Оросын "Союз-ТМ-32" хөлгөөр сансарт нисэж, Олон улсын сансрын станц дээр найм хоног байсан юм. Тухайн үед тэрбээр 60 настай байсан, энэ аяллынхаа төлөө 20 сая доллар төлж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин