Хятадын веб сервисийн үйлчилгээ үзүүлэгч Baidu компани Хятадын өмнөд хэсэгт жолоочгүй таксиг үйлчилгээнд нэвтрүүлжээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Гуандун мужийн Шэньжэнь хотод жолоочгүй таксины үйлчилгээг нэвтрүүлснээр энэ хот Ухань, Чунчин, Бээжингийн дараа энэ төрлийн үйлчилгээтэй болсон дөрөв дэх хот болсон байна. Ингэснээр Шэньжэнь хотод жолоочгүй такси туршигч жолоочийн хяналтгүйгээр үйлчилгээнд явах бөгөөд такси өдөр бүр 07.00-22.00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх аж.
Baidu компани 2022 оны наймдугаар сараас жолоочгүй таксиг үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн. Эхний ээлжинд энэ төрлийн такси үйлчилгээнд явах бүсийг багаар тогтоож байсан бол аажмаар нэмж, Уханьд гэхэд л жолоочгүй такси явах бүс гурав дахин тэлж,130 кв.км болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |