Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Угандад алан хядагчдын гарт 42 сурагч амиа алджээ
2023-06-20

Өнгөрсөн баасан гарагт Уганда улсын, Конготой хиллэх Мпондв хотод байрлах дунд сургуулийн дотуур байр руу алан хядах бүлэглэлийнхэн халджээ. Энэ халдлагын улмаас олон сурагч амиа алдаж, зургаан хүүхэд барьцаалагдсан талаар Евроньюс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тус улсын түүхэн дэх хамгийн цуст халдлагуудын нэг болсон сургуулийн байранд үйлдэгдсэн халдлагын улмаас 42 хүн амиа алдаж, зургаан хүн барьцаалагджээ. Сурагчдыг буудаж, мөчилж, шатаах зэргээр харгисаар хөнөөсөн талаар Угандагийн хэвлэлүүд мэдээлжээ.

 

Энэ халдлагыг "Исламын улс" алан хядах бүлэглэлд үнэнч байхаа тангаргалсан "Холбоотны ардчилсан хүч" бүлэглэл үйлдсэн байх магадлалтай аж. Тус бүлэглэл хөрш Конго улсын нутаг дэвсгэр дээр байрлаж, Угандагийн Ерөнхийлөгчийг түлхэн унагахын төлөө тэмцдэг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин