Украин зэвсгийн үйлдвэр байгуулахаар барууны зэвсэг үйлдвэрлэгчидтэй хэлэлцээ хийж байна

Украин зэвсгийн үйлдвэр байгуулахаар барууны зэвсэг үйлдвэрлэгчидтэй хэлэлцээ хийж байна

Украин нутаг дэвсгэр дээрээ үйлдвэр байгуулахаар барууны зэвсэг үйлдвэрлэгчидтэй хэлэлцээ хийж байгаа гэнэ. Энэ талаар Украины Аж үйлдвэрийн стратегийн салбаруудын хөгжлийн асуудал эрхэлсэн сайд Сергей Боеваас авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг дамжуулжээ.

 

"Бид тэдэнтэй нарийн хэлэлцээ хийж байгаа. Хэдэн сарын дотор гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна гэж бид итгэлтэй байна" хэмээн Сергей Боев мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, Герман, Итали, Франц, Зүүн Европын зэвсгийн компаниудтай хэлэлцээ хийж байгаа гэнэ.

 

Үүнээс өмнө, гуравдугаар сард Германы батлан хамгаалахын Rheinmetall концерн жилд Пантер 51 танкийг 400 хүртэлх нэгжээр үйлдвэрлэх хүчин чадалтасй үйлдвэрийг Украины нутаг дэвсгэрт байгуулахаар Украины талтай хэлэлцээ хийж байгаа талаарх мэдээлэл гарсан. Сүүлд гарсан мэдээллээр, энэ танкны үйлдвэр 15-20 сарын дараа  ажиллаж эхлэх гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ укрианыг бүр мөсөн устгаач ямар ядаргаатай нацисть фашисть сэтгэлгээтэй эргүүнүүд . Доглон Төмөр хааны бунханыг ч зүгээр байлгахгүй ёстой үхээрийн бузар шингэсэн хэсэг бүлэгүүд байна даа
2023-06-22
БАРЬЖ ДУУСАХААР НЬ НЭГ Л ПУУЖИНДАХ БАЙХ ДАА
2023-06-20
Путины нэг төлөвлөгөө нь украины зэвсэггүйжүүлэх байв.Үр дүн юу болов. Улам цэрэгжсэн, зэвсэглэсэн арми бий болчихлоо
2023-06-20