УИХ-ын тамгын газраас батлагдсан хуулиудын талаар долоо хоног бүрийн мягмар гарагт мэдээлэл өгдөг. Энэ дагуу Сонгуулийн хуулийн талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Үндсэн хуульд 2019 онд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Сонгуулийн хуулийг сонгууль болохоос нэг жилийн өмнө хэлэлцэн батлах үүрэгтэй. Энэ дагуу УИХ-д өргөн баригдсан байсан хоёр хуулийн төслийг хамтатган хэлэлцсэн.
Голлох нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өгье. Өнгөрсөн сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж, Сонгуулийн тогтолцоо холимог байхаар зааж өгсөн. Иймээс үүнийг Сонгуулийн тухай хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 78 гишүүнийг сонгуулийн тойргоос мажоритари буюу олныг төлөөлөх аргаар сонгоно гэж заасан. 48 гишүүнийг хувь тэнцүүлсэн буву пропорционал тогтолцоогоор сонгоно гэж Сонгуулийн хуульд оруулсан.
УИХ-ын гишүүдийг жагсаалтаар сонгох сонгуульд МУ-ын нутаг дэвсгэр нэг тойрог байна, гадаад улсад байгаа иргэдээс жагсаалтаар нэр дэвшигчид дээр санал авна. Тойрогт нэр дэвшигчид гадаадад байгаа сонгогчдоос санал авах боломжгүй. Гадаадад байгаа сонгогчдоос санал авах өдрийг ДӨРВӨН өдөр болгосон.
Сонгогчдын нэрсийн жагсаалттай сонгогч иргэн танилцах боломжийг бүрдүүлнэ. Сонгуульд нэр дэвшиж байгаа нам эсвэлд санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө нэг удаа, санал хураахаас гурав хоногийн өмнө нэг удаа гээд хоёр удаа сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хэлбэрээр өгнө гэж хуульд тусгасан. УИХ-ын Сонгогчдын нэрсийн жагсаалтын бүртгэл хяналтын дэд хороог цөөнх ахалж байхаар хуульд өөрчлөлт оруулсан.
Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгон нэмэгдүүлсэн. Цаашид жендерийн тэгш байдлыг хангах үүднээс 2028 оноос эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгохоор хуульд тусгасан. Мөн эмэгтэйчүүдэд боломж олгох зорилгоор нам эвслүүд нэр дэвшүүлэхдээ хүйсийн харьцаа 1:1 байхаар хуульчилсан.
Сонгуулийн сурталчилгаан зардлын бууруулахтай холбоотойгоор тээврийн хэрэгслийг дөрөв байсныг хоёр болгосон. Сонин сэтгүүлийг гурван хуудас байсныг хоёр болгосон. Нам эвслийн жагсаалтаар нэр дэвшигчид гурван хуудаст багтааж сурталчилгаагаа хийх боломжийг олгож байгаа. Нэгдсэн самбар бий болгосон. Тойрогт нэр дэвшигчид суманд хоёр хүртэл, аймгийн төвийн суманд 5 хүртэл, хороонд дөрөв хүртэл нэгдсэн самбартай байна. Нэгдсэн самбарыг тухайн сум дүүргийн Засаг дарга зохион байгуулж бэлтгэх ёстой. Нэр дэвшигчид А4 хэмжээтэй зургаа байрлуулна. Сурталчилгааны самбаруудыг ашиглахыг хориглосон.
Нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд НЭГ УХУУЛАГЧ, сумдуудад нэг багт нэг УХУУЛАГЧ байна. Телевиз, радиогийн мэтгэлцээнийг үнэ төлбөргүй байхаар хуульд заасан. Нийт зардлын 15-иар хэтрүүлэхгүй цахим сурталчилгаагаа хийнэ.
Саналын хуудас тойрогт нэр дэвшигчдэд өгсөн саналын хуудас, нам эвсэлд өгсөн санал хуудас гэсэн хоёр хэлбэртэй байна. Бэхэн тэмдэглэгээтэй болж байгаа. Бүх хэсгийн хороонд хяналтын тооллого явуулна.
Тойрогт ногдох нийт мандатын 50 ба түүнээс дээш хувьд нам эвслүүд нэр дэвшүүлсэн байх ёстой. Намд 4 хувийн босго, эсвэлд 5-7 хувийн босго тавьж байгаа" гэлээ.
Уншиж байна |