Төрийн өмчийг 24 цагийн дотор өмчилсөн асуудлаар хуулийн байгууллага шударга ажиллаж байна уу
2023-06-20

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, хувьчлал, концессын гэрээг тойрсон хэрэг маргаан ямар шатанд яваа талаар мэдээлэл авлаа.

 

 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “ Төрийн том үйлдвэрүүдийг худалдан авах ажиллагааг хууль бусаар гардан зохион байгуулсан этгээдүүд олон нийтэд буруу ойлголт өгөх компанит ажлыг хийж байна. Төр хурааж авах процессыг долоо хоногийн дотор хийсэн гэсэн ойлголтыг өгч байна. Төрийн том өмчийг 24 цагийн дотор өмчилж авснаа өөрсдөө ярихгүй байгаа. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчилж авсан процесс яагаад 24-хөн цагийн дотор явагдсаныг бид тодорхой ярих ёстой. Энэ асуудал хууль хяналтын байгууллагад өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдэхгүй байна. Хууль хяналтын байгууллага шударга ажиллаж чадаж байна уу. 

 

Саяхан ЗГХЭГ-аас томилогдсон өмгөөллийн баг хууль хяналтын байгууллагад явагдаж байгаа процесстай танилцаж, мэдээлэл авах үед энэ асуудлыг урт хугацаанд сунжруулж, удаашруулах нь луйвар хийсэн этгээдүүдэд ач холбогдолтой гэсэн байдлаар хандаж байна. Бид энэ асуудлыг шийдэх ёстой.

 

Монголын ард түмэн байгалийн баялагт эзэн байх, үр шимийг нь хүртдэг байх зарчмыг хатуу барих ёстой. Эрх мэдэл, мэдээлэлд ойр байтлаа ашиглан стратегийн орд газруудыг хувьчилж авах, дангаараа эзэмших байдал хавтгайрсан байсан. Стратегийн орд газруудыг нэг гэр бүл, нэг компани дангаараа эзэмшдэг байдал хэр хэмжээнээс хэдийнэ хэтэрсэн байгаа. Үүнийг олон нийтэд зөв ойлгуулах ёстой. Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн байхын тулд энэ бүхэнтэй хамт тэмцэх ёстой" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

 

Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар: Эрдэнэт үйлдвэртэй холбоотой эрүү болон иргэний хэргийн хоёр багц асуудал яригддаг. Нийтдээ 4 их наяд төгрөгийн хохиролтой эрүүгийн хэрэг АТГ-т дөрөв дэх жилдээ мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Анх иргэдтэй холбоотой байсан хэргийг Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж, О.Орхон, Б.Мөнхбаатар, Пүрэвтүвшин гэдэг хүмүүстэй холбоотой эрүүгийн хэрэгтэй нэгтгэж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.

 

Иргэний хэрэгт “Монголиан Коппер корпораци” ХХК-иас томилогдож, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан найман иргэний асуудал байгаа. Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, тэднийг ажлаас  нь чөлөөлсөн байдаг. Үүнээс үүдэн тэд шүүхэд гомдол гаргаж, нийтдээ 1.9 тэрбум төгрөг цалин хөлс нэхэмжилж, ажилд эргүүлэн томилох хүсэлт гаргасан. Энэ хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож, Эрдэнэт үйлдвэрийн талд шийдэгдсэн.

 

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав: ХХБ-ны хамаарал бүхий Кью Эс Си ХХК 2014 онд төрийн өмчит Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийг концессын гэрээгээр шилжүүлж авсан. Авсан шалгуур нь эргэлзээтэй, гадаадын томоохон ААН-үүдтэй өрсөлдөн, богино хугацаанд, тодорхой болзол, түр хугацаагаар авсан. Зорилго, амлалтандаа хүрээгүй учраас 2022.04.13-нд Засгийн газар шийдвэр гаргаж, концессын гэрээг цуцалсан. Үүнтэй холбоотой нэг эрүүгийн хэрэг, захиргааны таван хэрэг үүссэн. Эрүүгийн хэрэгт 745 тэрбум төгрөгийн хохирол гарч, 2022.12.28-ны өдөр прокурорт шилжүүлсэн. Нийслэлийн прокуророос уг хэргийг 2023.05 дугаар сард АТГ-т буцаасан.

 

Өнгөрсөн онд хийсэн хяналт шалгалтаар манай хохирлыг 1.2 их наяд ам.доллар гэж тогтоосон. Үүнээс ч их байх боломжтой.

 

Захиргааны таван хэргийн 3 нь шийдэгдэж, 2 нь хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

 

Концессоор авсан 7 жилийн хугацаанд Монгол ган цогцолборт хийсэн ажил байхгүй. Хашаа барьж, хадаас хатгаагүй. Төр авснаас хойш ТЭЗҮ-ийг бүрэн болгож, газраа баталгаажуулж авсан. 

 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компаниуд өөрсдийн чиг үүргээс гадуурх маш олон төрлийн ажлыг хийдэг болсон байна. Энэ байдлыг Эрдэнэс Монгол нэгдлийн хүрээнд бүрэн цэгцлэхийг зорьж байна. Эрдэнэс Монгол нэгдэл уул уурхайн компаниудын олборлолтоос бусад  төрлийн үйл ажиллагааны нэгдсэн удирдлага, менежментийг зохион байгуулах үүргийг хүлээж эхэлсэн.

 

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэр олон тооны вагон эзэмшчихээд тэрийгээ жилийн 365 хоногийн 20 хувьд нь хүрэхгүй өдөр ашиглаж байгаа нь үр ашиггүй байгаагийн илэрхийлэл. Төрийн өмчит газруудын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх , экспортод гаргах үйл ажиллагаа нэгдсэн тээврийн компани удирдан зохион байгуулж эхэлснээр вагон 365 өдөр, хоногийн 24 цаг бүрэн ашиглалтад байна.

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хүн итгэхийн аргагүй өчнөөн луйвар явагдсан. Төмөрийн хүдэр олборлоод үйлдвэрт авчрах, вагоны терминалаар ачих процесст хэрэгцээтэй байсан хөрөнгө оруулалтыг төрийн мөнгөөр хийсэн. Уг нь концесс эзэмшигч өөрөө мөнгөө гаргаад, Гангийн үйлдвэр байгуулах ёстой. Гэтэл зөвхөн төмрийн хүдрийг экспортод гаргах ажлыг л хийсэн.  Тэрэнд хэрэгцээтэй байсан төмөр зам, авто замын ажлыг хийгээд, мөнгөө төрөөс авсан.

 

Дахиад энэ үйлдвэрийн хөрөнгийг барьцаанд тавьж, Хөгжлийн банкгаас их хэмжээний зээл авсан. Авсан зээлээрээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Энэ зээл Кью Эс Си ХХК –ийн дансанд шилжсэн. Өнөөдөр энэ өр төлбөр яригдаж байгаа. Энэ бүх луйварыг Монголын ард түмэнд ойлгомжтой хэлж өгөх ёстой" гэв.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Сахалын үед гүйцэтгэх захирал хийж байсан хулгайч нар их баяжсан даа. Ролс Ройс, Бентли унасан баярхсан хулгайч нарыг шалгаач
2023-06-21
narhuu:
Dugarjavaar zogsohgui YOndon ch mun gemgui hulgaich ym bnlee ,sayhan sungaad bayjmaliin geree hiih gej yvahdaa hotiinhoo tuluulugch avgaig daguulj tsugaatssan , bas gereend shireen dorhi munguu sanuulj avlaa gej tuund oroltsson nuguu taliin hun yrij bsniig ulaar n shalgah yostoi bish uu? bayjmaliin gereend tuluulugch avgai oroltsdog gej GOK.n tuuhend bhgui shuu!
2023-06-20
Өө луйвар нь замаа алдсан сахалын боовны үс суганы үснүүд
2023-06-20
Дугаржав гэж нэг тэнэг АЦ яаж үйлдвэр удирдаж чадах юм бэ.
2023-06-20
Д.Амарбаясгалан шударгын дүрд тоглоол яриал яваад байна. Үр дүн алга , нөхөр товариш өөрөө АТГ дээр хэрэг дардаг гэж байгаа
2023-06-20
Gants negiig ni shond ulguj baij l tsevershine.
2023-06-20
Д.Амарбаясгалан шударгын дүрд тоглоол яриал яваад байна. Үр дүн алга , нөхөр товариш өөрөө АТГ дээр хэрэг дардаг гэж байгаа
2023-06-20
ЗОЧИН:
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ХҮН ХОГИЙГ НЭГМӨСӨН ШАЛГАЖ, ХАМГИЙН ХАТУУГААР ЦЭЭРЛҮҮЛЖ БАЙЖ Л ШУДАРГА ЁС ТОГТОНО, АРД ТҮМЭН ӨМЧДӨӨ ОЙРТОНО. ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧИЙН ОРООГҮЙ ОРОЛЦООГҮЙ ТОМ ХУЛГАЙ ДЭЭРЭМ НЭГЧ БАЙХГҮЙ ГЭДЭГ ҮНЭН БАЙХОО.
2023-06-20
Зочин:
Энэ ТӨХК-ууд жижиг ААН, хувиараа бизнес эрхлэгчдээс ажлын хувцас, туслах материал жижиг сажиг юмнуудаа гэрээ хийж авчихаад мөнгийг нь хэзээ ч өгдөггүй, үүд хаалгаараа ч оруулдаггүй жинхэнэ луйварчид болсон байна лээ. Тэгсэн атлаа эрх мэдэлтнүүд болон өөрсдийн ашиг сонирхлын шахаанд хамаг мөнгөө гаргадаг. Ийм байж болох юм уу? Төрийн өмчийн, улсын хэмжээний том үйлдвэр гээд итгэж найдаад бүтээгдэхүүнээ өгсөн жижиг компаниуд санхүүгийн саатлаас болоод өр ширэнд орж дампуурч байна, ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй байна. Энд арга хэмжээ авдаг, ярьдаг дарганцар байна уу???
2023-06-20