Б.Жавхлан сайд аа, яамныхаа зарлагын мэдээллийг нууцалсаар байх уу
2023-06-20

Төрийн бүх л байгууллагууд Шилэн дансны хуулийг дагаж мөрдөх ёстой. Тэд татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаарх мэдээллээ нийтэд ил тод, нээлттэй байлгах үүрэг хүлээдэг. 

 

 

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангуулдаг гол байгууллагын нэг нь Сангийн яам. Гэтэл Сангийн яам Шилэн дансныхаа мэдээлэлд хойрго хандсан хэвээр байна. Өнөөдрийн байдлаар Сангийн яам тав, зургадугаар сард ямар зарлага гаргасан талаарх мэдэллээ Шилэн дансандаа оруулаагүй байна. 

 

Шилэн дансны хуульд зааснаар сар бүрийн 15-ны өдөр гүйцэтгэлийн мэдээг нийтэд ил тод байдлаар оруулсан байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгө, зээл тусламж юунд зарцуулагдаж байгааг ард түмэн хянах үүрэгтэй. Гэтэл Сангийн яам бүх л бүтэн хоёр сарын зарлагын мэдээллээ нуусаар байна. Төсвийн жил эхэлснээс хойш Шилэн дансны хөтлөлтөд хойрго хандаж байгаа нь Сангийн яам. Уг нь бол төсөв санхүүгийг ил тод байдал, сахилга батаараа үлгэрлэх ёстой яам бол Сангийн яам юм. Гэвч тус яам  Шилэн дансны тухай хуулийн заалтуудыг зөрчөөр байна.

 

Shuud.mn
Сонин хачин
munh:
ugiin tamhi naimaalj namd shurgalsan etgeed ter l arga zaliaraa yvj bgaa biz , bank gulsuulj idsen asuudal n tag bolj uu?
2023-06-20