Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Живсэн Титаникийг үзүүлэхээр жуулчдыг суулган далай руу шумбасан аппарат сураггүй болжээ
2023-06-20

Атлантын тэнгист шумбагч аппаратанд сууж тэнгисийн ёроол руу шумбасан жуулчдыг эрэн хайх ажлыг эхлүүлжээ. Жуулчдыг суулгасан шумбагч аппарат тэнгисийн ёроолд байх Титаник хөлөг онгоцыг үзэхээр далайн гүн рүү шумбасан ч холбоо тасарсан гэж АВС суваг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шумбагч аппаратад таван хүн байсан аж. Тэдний дунд агаарын техникийн худалдааны компани эзэмшдэг Британийн тэрбумтан Хэмших Хардинг байсан гэнэ. Алга болсон шумбагч аппарат гурав хоногийн хүчилтөрөгчийн нөөцтэй гэнэ. Жуулчид суулгасан аппаратыг хайхаар онгоц болон бусад техникийг дайчилжээ.

 

Атлантын тэнгист Титаникийг үзүүлэх усан доорх аяллын үйлчилгээг жуулчдад санал болгодог  аж. Нэг хүн 250 мянган доллар төлөн аялалд хамрагдах  бөгөөд ингэснээр шумбагч аппаратаар 3750 метрийн гүн рүү шумбаж, Титаник онгоцыг үзэх боломжтой гэнэ.  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
аппарат байх даа яахав дээ арай ч ингэж монгол хэлийг доромжилж болохгүй
2023-06-23