УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Улс төрийн намын тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр гэсэн хоёр асуудал хэлэлцжээ. Энэ талаар мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байна. Ирэх долоо хоногт УИХ-ын байнгын хороод, чуулганы хуралдаанаар орох уг хуулийн төсөлд АН-аас дэд ажлын хэсэг ажиллаж байна. Уг ажлын хэсгийн мэдээллийг бүлгийн гишүүд өнөөдөр сонссон байна. Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж, дэмжжээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: АН-ын УИХ-ын гишүүд санаачилж, “Нэг Монгол” хөдөлгөөнийг өрнүүлж байна. Энэ хөдөлгөөн нь АН-ын эв нэгдлийг хатуу чанга барьж, намын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, намын гишүүд, дэмжигчдийн чадавхыг сайжруулах зорилготой. Энэ хөдөлгөөн хэн нэгнээс хамааралтай, ямар нэгэ фракц биш.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн хууль батлагдсан. Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдэд ээлтэй зүйл заалт маш сайн орсон. Бид дараагийн сонгуульд эмэгтэйчүүдээ бэлтгэх маш чухал ажил руу орох ёстой. Намынхаа ажилд тусалж, дэмжин шинэ шатанд гаргах хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Намдаа залуу үеийн төлөөллийг оруулах нь чухал байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: АН-аа, Монголын ардчиллыг бүтэн болгоход хувь нэмрээ оруулах, намын даргадаа бүрэн дүүрэн итгэл өгч, дэмжиж ажиллах зорилгоор “Нэг Монгол” хөдөлгөөн байгуулсан. АН маш их хуваагдаж, талцдаг. Энэ хөдөлгөөнөөр илүү нэгдэж, бүтэн болгох зорилго, агуулгатай. Намын доторх талцал хуваагдлын эсрэг үйл ажиллагаа гэж ойлгох хэрэгтэй.
Уншиж байна |