Чилид 350 кг жинтэй шоколадан үхэр бүтээжээ. Энэ үхрийг мэргэжлийн барималчдын хамтаар чихэр үйлдвэрлэгчид бүтээсэн гэж МИР24 суваг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, том хэмжээтэй шоколадан үхэр бүтээхийн тулд 20 цаг тасралтгүй ажиллажээ. Шоколадан баримлын өндөр нь 180 сантимерт, урт нь 2,5 метр аж. Энэ баримлыг бүтээхэд 300 гаруй килограмм шоколад, сүү, чихрийн уусмал ашигласан байна.
Чилид ийм шоколадан баримал бүтээх болсон нь жуулчдыг татах зорилготой гэж бүтээгчид нь өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |