Энэтхэгт хэт халууны улмаас 100 орчим хүн амиа алджээ

Энэтхэгт хэт халууны улмаас 100 орчим хүн амиа алджээ

Энэтхэгийн Уттар-Прадеш болон Бихар мужудад сүүлийн гурав хоногт хэт халууны улмаас 98 хүн амиа ахлджээ. Энэ талаар India Today суваг ням гарагт мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Уттар-Прадеш мужийн Баллия тойрогт зургадугаар сарын 15-17-ны өдрүүдэд 400 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс 54 нь нас баржээ. Тухайн үед энэ тойрогт хэт халуун өдрүүд үргэлжилж байсан бөгөөд баасан гарагт гэхэд л 42,2 хэм болж халсан байна. 

 

Мөн зэргэлдээх Бихар мужид ч сүүлийн өдрүүдэд 44 хэм хүрч халан, хэт халууны улмаас 44 хүн амиа алджээ. Хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул дунд сургуулиудыг зургадугаар сарын 24-нийг хүртэл түр хаасан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хүлэмжийн хий хамгийн их ялгаруулж байгаль орчныг хамгийн их бохирдуулдаг орон. Энэ улсаас олон зуун сая хүмүүс үхэхэд харамсах юм байхгүй.
2023-06-19