Нийслэлийн АН, АН-ын Эрх чөлөө төвөөс мэдээлэл өглөө.
Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат
Сүүлийн үед ардын намтай холбоотой ардан намын гишүүдийн хийж байгаа хүчирхийлэл газар авч байна. Үүний онцлох нэгэн жишээ өчигдөр цахим орчинд тархаж бидэнд харагдлаа.
Хотын эдийн засаг маш хүнд байдалтай байна. МАН-ынхны "Аз жаргалтай Улаанбаатар хүчээ нэгтгэе" гэсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт 0 хувьтай болсон. МАН 2016 оноос хойш найм дах жилдээ улс орныг засаглаж байна. Д.Сумъяабазар дарга юу ч хийсэнгүй.
Улаанбаатарыг хөгжүүлэх 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулсан . Уг ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг метротой болгоно гэсэн заалт байдаг. Гэтэл хотын дарга нь өнөөдөр хятадуудтай LRT төсөл гээд Хятдуудтай уурхай ярьдаг болчихсон.
Сүүлд гэхэд тавдугаар сарын 31-нд 28 иргэн нэг орой угаартаж амиа алдсан. Энэ асуудал дээр хариуцлага тооцохыг шаардсан бичгийг ерөнхий сайдад явуулсан байдаг. Үүний дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариу бичиг илгээсэн байдаг. Тус хариундаа “Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах хуулийн үндэслэл алга” гэх бичиг ирүүлсэн. Иймд энэ асуудлыг дахин харж үзээч гэх утгатай хариуцлага тооцохыг шаардсан бичиг явуулна.
Мөн эмэгтэй гишүүдийг дарангуйлж, хүчирхийлж, заналхийлээд байвал хэн улс төрд орох юм бэ. Өнөөдрийн улс төр булчин болчихсон юм уу. Сүүлийн 30 жил байгаагүй шившигтэй үйл ажиллагаа шүү. Тиймээс Д.Сумъяабазарыг үүрэгт ажлаас нь нэн даруй огцруулахыг дахин шаардаж байна" гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн АН дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг
"Өчигдөр хөдөлмөрийн баатар, сайдын аав нь машинаараа хүн дайрах гээд явж байна. Үүнийг нийгмээрээ жигшин зэвүүцэж байна. Соёлын сайд аа.. Та соёлыг түгээж байгаа хүн. Ч.Номин сайд аа та соёлыг түгээх гэж байгаа хүн. Гэтэл аав тань тэнд хүн дайрах гээд явж байна. Ийм соёлт нийгэм байж болох уу? Ийм соёлт нийгмийг бий болгож болох юм уу. Ч.Номин сайд та өөрийн хүсэлтээр соёлгүй аавынхаа өмнөөс уучлалт гуйгаад ажлаа өгөх ёстой"