Канадын олон мужид их хэмжээний ойн түймэр ассан хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт Канадын түймрийн утаа АНУ-ын хэд хэдэн мужид хүрсэн бол цаашлаад Атлантын тэнгис дээгүүр өнгөрч, Европт хүрчээ.
Meteosat−10 хиймэл дагуул Шотландын хойд хэсэг, Норвегийн эрэг дагуу болон Финландын дээгүүрх түймрийн утааны зургийг авсан байна. Канадын түймрийн утаа Оросын баруун хойд хэсэгт ч хүрчээ. Тодруулбал, Мурманск муж, Карели, Ленинград мужийн хойд хэсэгт түймрийн утаа хүрчээ. Түймрийн утаа 12 км өндөрт агаар мандалд бүртгэгдсэн гэж "Моя планета" суваг мэдээлсэн байна. Оросын цаг уурчдын мэдээлснээр, утаа бүхий агаарын туулсан зам харьцангуй урт тул түймрийн утаа Оросын агаарын чанарт төдийлөн нөлөөлөхгүй гэнэ.
Энд дуулгахад, Канадад энэ жил гарсан ойн түймэр сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн өргөн нутаг хамарсан, ихээхэн хор хохирол учруулсан түймэрт тооцогдож байгаа юм. Нийтдээ 4,7 сая га ой шатаж, 32 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Өнөөдрийн байдлаар Канадад 430 галын голомт байгаа ч тэдгээрийн тал хувийг цурманд оруулж чадаагүй байгаа аж.
Г.Бямбасүрэн