Дэлхий дахиныг хамарсан ковидын цар тахлын эхлэл болсон, коронавирусийн халдварыг хамгийн анх авсан өвчтөний нэр ил болсон гэж The Sun зургадугаар сарын 15-ны өдөр мэдээлжээ.
The Sun сонин АНУ-ын Засгийн газрын гишүүдийн тайлангаас иш татан ийн мэдээлсэн бөгөөд анхны өвчтөн нь коронавирусийг "хүчтэй болгох" туршилтыг хийж байсан Уханийн эрдэмтэн аж. Тайланд өгүүлснээр, эрдэмтэн Бен Ху хамт ажилладаг Пин Юй болон Янь Жу эрдэмтдийн хамтаар Ухань дахь Вирус судлалын хүрээлэнд эрсдэлтэй туршилт хийж байжээ.
Бен Ху судлаачийн туслахаар ажиллаж байсан гэж Уханийн Вирус судлалын хүрээлэнгийн сайт дээр мэдээлсэн байна. Тэрбээр сарьсан багваахай дээр коронавирусүүдийг туршиж байснаараа "сарьсан багваахай" хочтой болсон вирус судлаач Ши Жэнлигийн "гарын шавь" нь байсан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |