III Чарльз хааны төрсөн өдөрт зориулсан ёслол, туг залах баярт оролцох урилгыг Букингемийн ордон ханхүү Харрид илгээгээгүй гэнэ. Энэ талаар Daily Mail мэдээлжээ.
Туг залах баяр зургадугаар сарын 17-ны өдөр Лондон хотноо болох юм. Сүүлийн 260 жилийн туршид хаадын төрсөн өдрөөр энэ баярыг тэмдэглэсээр иржээ. Харин энэ жил III Чарльзын төрсөн өдрөөр хийх баярт хүү Харриг нь уриагүй аж.
"Харри амьдралдаа анх удаа хааны төрсөн өдрийн албан ёсны баярт оролцохгүй нь. Энэ жил энэ үйл явдал онцгойд тооцогдож байна. Учир нь түүний эцэг хаан сэнтийд заларснаас хойш анх удаа баярыг тэмдэглэнэ. Харриг уриагүй нь тэдний хоорондын харилцаа ямар байгааг илтгэж байна" хэмээн эх сурвалж мэдээлжээ.
Өнгөрсөн онд, хатан хаан II Элизабетэд зориулсан туг залах ёслолд Харри, Меган нар Америкаас ирж оролцсон юм. Гэхдээ тэднийг хааны гэр бүлд зориулсан тагт руу гаргаагүй аж.
Г.Бямбасүрэн