Дагестан улсыг зорьсон жуулчдын тоо энэ жил ихээр нэмэгджээ. Тиймдээ ч зочид буудлын захиалга дүүрч, зарим газрууд үйлчилгээнийхээ үнийг 25 хувиар нэмсэн байна.
Мөн энэ улсын оршин суугчдын ихэнх нь ислам шашинтай тул зарим талаар жуулчид чөлөөтэй байх боломжгүй байдаг гэнэ. Ёс заншил мэдэхгүйгээс болж жуулчид хүндхэн байдалд орох нь олонтаа тул жуулчдыг нутгийн ёс журмыг мөрдөхөд нь зориулж Аялал жуулчлалын яамнаас зөвлөмж гаргажээ.
Энэ зөвлөмжид эрчүүдийг майк, шортноос татгалзах, эмэгтэйчүүд богино банзал, хэт задгай хувцас өмсөхийг зөвлөсөн байна. Мөн эмэгтэйчүүдийг шашин шүтлэгтэй холбоотой газруудаар явах бол алчуур авч явахыг зөвлөжээ. Түүнчлэн олон нийтийн газарт тэврэлдэх, үнсэлцэхгүй байхыг анхааруулсан байна. Үүний зэрэгцээ эрэгтэй эмэгтэй хүмүүс гар барихыг ч тийм таатай хүлээж авдаггүйг сануулжээ.
Дагестанд олон нийтийн газарт тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог. Тиймээс согтууруулах ундаа ууж, олны газар хөлчүүрхэн, бусдад саад болохгүй байхыг анхааруулжээ. Түүнчлэн наран шарлагын газар усны хувцасгүйгээр усанд сэлэхийг хориглож байгааг сануулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |