Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы урилгаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Турк улсад айлчлахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Путиний гадаад бодлогын асуудал эрхэлсэн туслах Юрий Ушаков мэдэгдсэнийг Коммерсант дамжуулжээ.
"Турк улсад айлчлахыг урьсан урилгаа Туркийн Ерөнхийлөгч баталгаажуулсан. Төлөвлөгөө байгаа, гэхдээ айлчлалын товыг хэлэлцээгүй" хэмээн Ушаков мэдэгджээ.
Турк, Оросын төрийн тэргүүнүүд "ойрын үед" уулзах эрмэлзэлтэй байгаа талаар Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тавдугаар сарын 31-ний өдөр мэдэгдэж байлаа. Хоёр орны төрийн тэргүүн утсаар ярих үеэрээ энэ талаар тохиролцсон бөгөөд гэхдээ уулзалт, хэзээ, хаана болох нь тодорхойгүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |