Майами хотын дарга Фрэнсис Суарес ирэх оны 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор зэхэж байгаа талаараа мэдэгджээ. Тэрбээр Бүгд Найрамдах Намаас нэр дэвших аж.
Суарес бол Куба гаралтай Америкийн иргэн, одоо 45 настай түүнийг 2017 онд Майами хотын даргаар сонгож, улмаар 2021 онд тэрбээр улиран сонгогдож байсан юм.
Бүгд Найрамдах Намаас рейтинг өндөртэй өөр нэр дэвшигчид ч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсноо зарлаж байлаа. Тэдгээр нь Ерөнхийлөгч асан Дональд Трамп, Флорида мужийн захирагч Рон Десантис, дэд ерөнхийлөгч асан Майк Пенс, Өмнөд Каролинагаас сонгогчдсон сенатч Тим Скотт, НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч асан Никки Хейли, Хойд Дакота мужийн захирагч, Нью-Жерси мужийн захирагч асан Крис Кристи нар юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |