Оросын их, дээд сургуульд Украинд хийсэн дайны талаарх хичээл орно

Оросын их, дээд сургуульд Украинд хийсэн дайны талаарх хичээл орно

ОХУ Украин руу халдаж, дайн өдөөснөө "цэргийн тусгай ажиллагаа" хэмээн нэрлэдэг. Улмаар энэ "цэргийн тусгай ажиллагаа"-ыхаа талаар сурагчид, оюутнуудад заах хөтөлбөрийг боловсруулсаар байгаа юм. 

 

Энэ удаад их дээд сургуулиудад "цэргийн тусгай ажиллагаа"-ы талаар заахаар болжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, их дээд сургуулиудын түүхийн хичээлийн сурах бичигт Украин дахь цэргийн ажиллагааны тухай бүлэг багтаахаар ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам хөтөлбөр боловсруулж байгаа гэнэ. Шинэ агуулга бүхий сурах бичгийг ирэх хичээлийн жилд багтаан хэвлэх аж. 

 

Энд дуулгахад, ирэх хичээлийн жилээс Оросын их дээд сургуулиудад түүхийн хичээл заавал үзэх хичээлийн тоонд багтах бөгөөд энэ хичээлд 144 -өөс багагүй цаг зарцуулахаар болсон байна. Түүнчлэн ирэх хичээлийн жилээс 10-11 дүгээр ангийнханд цэргийн тусгай ажиллагааны тухай агуулга бүхий сурах бичгээр хичээл орох гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ёстой нэг дураараа шааж өгнө шдээ мэдээж өсвөр залуусынхаа тархийг мөлчийтөл угаана
2023-06-18
Энгиин номхон иргэд хүүхдүдииг хэрхэн харгислаж яж алсанаа.хот тосгод бүтээн байгуулалтыг устган сөнөөснөө.олон схан охид бүсгүйчүүдииг хүчиндэж.олон арван гэр бүлииг өнчирөл хагацалд оруулж.эх ороноосоо дүрвэхэд хүргэснииг тэгээд түүхиин хичээлээр бахдалтайгаар заах юм биздээ.
2023-06-18
Зочин:
Заасан ч яадаг юм америк нато яаж даварч байгаа , бусад оронг яаж дотор нь бутаргаж яаж дайныг санхүүжүүлж байгаа болон хүн төрлөхтөнг ардичлал хүний эрх нэрээр хэдхэн фашистийг нь тэжээж улс ороныг яаж цөлмөж байгааг сайн заах хэрэгтэй нь
2023-06-17
Ёстой шааж өгөх байхдаа
2023-06-16
ёстой нэг дураараа шааж өгнө шдээ мэдээж өсвөр залуусынхаа тархийг мөлчийтөл угаана