Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Хойд Солонгосын иргэн: Манай хөршүүд өлсгөлөнгөөс болж амиа алдаж байна
2023-06-16
Фото: ВВС 

Хойд Солонгосын оршин суугчид ВВС агентлагт ярилцлага өгөхдөө хүнсний хомстол нүүрлэж, хөршүүд нь өлсгөлөнгөөс болж нас барж байгаа талаар ярьжээ. Дэлхийн хамгийн хаалттай орны оршин суугчдаас авч чадсан энэхүү ховор ярилцлага нь Хойд Солонгос 1990-ээд оноос хойш тун хүнд нөхцөлд байгааг илтгэж байна гэж шинжээчид өгүүлсэн байна. 

 

БНАСАУ-д өөрсдийн гэсэн эх сурвалжийн сүлжээтэй болсон Daily NK-ийн тусламжтайгаар ВВС агентлаг Хойд Солонгосын энгийн иргэдээс нууцаар ярилцлага авч чаджээ. ВВС агентлаг Хойд Солонгосын иргэдээс ярилцлага авахдаа аюулгүй байдлыг нь бодолцон жинхэнэ нэрийг нь бичилгүй, нэр зохиосон байна. Хойд Солонгосын оршин суугчдын өгүүлснээр, хил хааснаас хойш эсвэл өлсгөлөнгөөр эсвэл хууль зөрчсөн гэж цаазлуулахаас аргагүй болно гэж болгоомжилж байгаа гэнэ. Пхеньян хотын оршин суугч эмэгтэй ВВС агентлагт ярихдаа гэртээ өлсгөлөнгийн улмаас нас барсан гурван ам бүлтэй айлыг мэддэг байсан хэмээжээ.

 

"Бид тэдэнд ус өгөхөөр хаалгыг нь тогшиход хэн ч хаалгаа нээгээгүй" хэмээн Жи Ён ярьсан аж. Харин холбогдох албаныхан гэр рүү нь ороход хөршүүд нь нас барсан байсан гэнэ.

 

Харин Хятадын хилээс холгүйхэн амьдардаг барилгачин эр тэдний тосгонд таван хүн өлсгөлөнгийн улмаас нас барсан хэмээн ярьжээ.

 

"Эхлээд би ковидоор нас барна гэж айдаг байлаа. Харин дараа нь өлсгөлөнгөөр амиа алдана гэж айх болсон" хэмээн тэрбээр ярьжээ. 

 

ВВС агентлагийн онцолсноор, Хойд Солонгос хэзээ ч 26 сая хүн амдаа зориулж хангалттай хэмжээний хүнс үйлдвэрлэх чадвартай байгаагүй гэнэ. 2020 оны нэгдүгээр сард эрх баригчид хилээ хааж, Хятадаас үр тариа, ургацад шаардлагатай бордоо, техник импортлохоо зогсоожээ. Ийнхүү хилээ хаахдаа хилийн хамгаалалтыг чангатгаж, саад, хашлага тавьж, хил нэвтрэх гэсэн хүн бүрийг буудахыг хилчдэд тушаасан гэнэ. Ингэснээр Хойд Солонгосын ихэнх оршин суугчид хоол хүнсээ олж авдаг хар зах дээр борлуулагдах хүнсний хууль бус наймааг эцэс болгосон байна.

 

ВВС агентлагт ярилцлага өгсөн, зах дээр наймаа эрхэлдэг эмэгтэйн өгүүлснээр, тэдний хотод зах дээр борлуулагдаж буй бүхий л бүтээгдэхүүний 3/4 нь Хятадаас ирдэг байж, харин одоо лангуу хоосорсон гэнэ. Энэ эмэгтэй болон хилийн чанадаас хууль бусаар хүнсний бүтээгдэхүүн зөөж амьдардаг бүх хүн орлогынхоо ихэнх хэсгийг алдсан байна. 

 

Эмэгтэйн өгүүлснээр, гэртээ болон уул руу явж амиа хорлосон хүмүүсийн тухай яриа ч сонсогдох болсон гэнэ. Учир нь хүмүүс амин зуулгаа дийлэхээ байжээ. Харин эмэгтэй өөрөө арайхийж хүүхдүүдээ тэжээж байгаа, хоёр өдөр дараалан юу ч идээгүй тохиолдол ч байсан, тиймээс унтаж байхдаа нас барах вий гэхээс айж байсан гэнэ.

 

1990-ээд оны сүүлээр Хойд Солонгос их өлсгөлөнд нэрвэгдэж, гурван сая орчим хүн өлсгөлөнгийн улмаас амиа алдаж байв. ВВС агентлагт ярилцлага өгсөн хүмүүсийн яриа болон өлсгөлөнгийн тухай өөр бусад эх сурвалжуудын мэдээнээс харахад Хойд Солонгос шинэ сүйрлийн ирмэг дээр ирчихснийг илтгэж байна хэмээн сурвалжлагч онцолжээ. 

 

ВВС агентлагт ярилцлага өгсөн хүмүүс сүүлийн гурван жилд эрх баригчид хүмүүсийн амьдралыг хянах нь эрс нэмэгдсэн, шийтгэлийг чангатгаж, шинээр хууль тогтоомж гаргасан хэмээсэн байна. Өмнөд Солонгосын засгийн газрын мэдээлснээр, цар тахлаас өмнө Хойд Солонгосоос Ялужян голыг дамжин жил бүр 1000 гаруй хүн Хятад руу зугтдаг байжээ. Харин одоо ийн зугтах ямар ч боломжгүй болсон гэж Хойд Солонгосын оршин суугч Мён Сук ВВС-д ярьсан байна.

 

"Одоо зүгээр л энэ гол руу ойртох л юм бол хатуу шийтгэл хүлээнэ. Тиймээс гол гатлан зугтах эрсдэл хийх хүн бараг байхгүй" хэмээн Мён Сук өгүүлжээ. Харин барилгачин Чхан Хогийн өгүүлснээр, түүний танилын хүү нь хэд хэдэн цаазын ял гүйцэтгэлийн гэрч болсон гэнэ. Тухай бүрт 3-4 хүнийг улсаасаа зугтах гэснийх нь төлөө цаазалжээ.

 

ВВС агентлагийнхан оршин суугчидтай ярилцсаны дараа тэдний өгсөн мэдээлэлтэй холбоотойгоор БНАСАУ-ын Засгийн газраас тайлбар хүссэн байна. Энэ хүсэлтийн хариуд Хойд Солонгосын Засгийн газар "үргэлж, хамгийн хэцүү үед ч ард түмнийхээ ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьдаг" хэмээн хариулжээ. Мөн сэтгүүлчдийн олж авсан мэдээлэл нь "үнэн бодит байдалд огт нийцэхгүй", эдгээр мэдээллийг "Солонгосын эсрэг хүчний зүгээс гаргасан хуурамч мэдээлэл" гэж Хойд Солонгосын эрх баригчид мэдэгдсэн гэнэ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
социалист кубад өлсгөлөн алга амар тайван амьдарч байна . эрүүл мэндээрээ дээгүүрт орж байна. өмнөд солонгосын жуулчид атаархаж байна.бид нар үхтэлээ зовж сураад цаг наргүй ажиллаад байр ч авч чадахгүй зовж байхад гээл
2023-06-23
орос хятад 2 ямар ашигтай гэж туслахын. одоо ашиггүй бол тусалдаггүй зах зээлийн системд орж бүгд мөнгө л хардаг болсон цаг
2023-06-23
битгий худлаа ярь. хэлмэгдүүлэлт сталинтай цуг дууссан. брежнев цэдэнбал 2 зөөлөн хүмүүс байсан
2023-06-23
монголд одоо хүмүүс бүр бөөрөө зарж амь зууж байна яасан өрөвдмөөрийн. гаднаас хуучин машин хувцас авчирч өмсөөд хужаа бараа идэж ууж өмсөж хэрэглэж байна ёстой өрөвдмөөр болж хуучин цагт хужаа бараа байхгүй европ бараа дотоодын бараа л байсан
2023-06-23
хойт солонгосыг сайн гэж хэн ч хэлээгүй. бид нар соц үед өлсөж үзээгүй гэр оронгүй ч байж үзээгүй хангалуун амьдарч байсан. хэн ч бид нарыг яадаг ч гүй гэмт хэрэг гэж жижиг хулгай л төдий архичид зодолдоол ноцтой гэмт хэрэг байгаагүй
2023-06-23
Яая бүү үзэгд
2023-06-16
Орос, Хойд Солонгос шиг сайн улс алга гээд манай орк төгцөгүүд бархиралдаад байгаагүй бил үү
2023-06-16
монголд одоо хүмүүс бүр бөөрөө зарж амь зууж байна яасан өрөвдмөөрийн. гаднаас хуучин машин хувцас авчирч өмсөөд хужаа бараа идэж ууж өмсөж хэрэглэж байна ёстой өрөвдмөөр болж хуучин цагт хужаа бараа байхгүй европ бараа дотоодын бараа л байсан
хойт солонгосыг сайн гэж хэн ч хэлээгүй. бид нар соц үед өлсөж үзээгүй гэр оронгүй ч байж үзээгүй хангалуун амьдарч байсан. хэн ч бид нарыг яадаг ч гүй гэмт хэрэг гэж жижиг хулгай л төдий архичид зодолдоол ноцтой гэмт хэрэг байгаагүй
Hoid Solongost ulsgulun nuurlesen tun hetsuu baigaa. Urgatsaa ih aldaj baigaa. Neg udur tesreh baihdaa.
2023-06-16
Зочин:
Хойд солонгос улсын засгийн газар төсвийн ихэнх мөнгөө батлан хамгаалах салбартаа зарцуулаад байхаар өлсгөлөн нүүрлэнэ шдээ.
2023-06-16
Социализмын 60 жилд монгол иймэрхүү хаалттай нэг хүний дэглэмд амьдарч бсан даа Гэхдээ арай өлсөж үхээгүй бх, Өвөг дээдсийг маань хилс хэргээр буудан хороосон, цөллөгдөж бсан даа
2023-06-16
битгий худлаа ярь. хэлмэгдүүлэлт сталинтай цуг дууссан. брежнев цэдэнбал 2 зөөлөн хүмүүс байсан
Орос байнга тусладаг гэж ёстой худлаа шүү. Оросууд өөрсдөө өөрийгөө яая гэж байж
2023-06-16
Битгий шаагаад байгаач. Оргож ирсэн хойд солонгосчууд өлсгөлөн болж байгааг хэлдэг. Хотын зах хөдөө тосгон аймшигтай байгаа. Ээж нар хүүхдүүдээ алаад идсэн эсвэд гэр бүлээрээ амий хорлох үзэгдэл их гарч байгаа гэнэлээ Хойд солонгосчууд өөрсдөө худал хэлэхгүй байх
2023-06-16
ингэж битгий худлаа бич л дээ, 1-т солонгосд ус хааяагүй урсдаг, 2-т өлсгөлөн болоогүй, 3-т орос хятад байнга тусалдаг
2023-06-16
орос хятад 2 ямар ашигтай гэж туслахын. одоо ашиггүй бол тусалдаггүй зах зээлийн системд орж бүгд мөнгө л хардаг болсон цаг
Орос байнга тусладаг гэж ёстой худлаа шүү. Оросууд өөрсдөө өөрийгөө яая гэж байж
Битгий шаагаад байгаач. Оргож ирсэн хойд солонгосчууд өлсгөлөн болж байгааг хэлдэг. Хотын зах хөдөө тосгон аймшигтай байгаа. Ээж нар хүүхдүүдээ алаад идсэн эсвэд гэр бүлээрээ амий хорлох үзэгдэл их гарч байгаа гэнэлээ Хойд солонгосчууд өөрсдөө худал хэлэхгүй байх