Африкийн орнууд Украины хямралыг шийдэх энхийн төлөвлөгөө боловсруулжээ

Африкийн орнууд Украины хямралыг шийдэх энхийн төлөвлөгөө боловсруулжээ

Ойрын үед Орос болон Украинд айлчлах Африкийн хэд хэдэн орны төрийн тэргүүнүүд Украин, Оросын хооронд гал зогсоох "итгэлцлийн арга хэмжээ" боловсруулжээ. Энэ талаар тухайн баримт бичгийн төсөлтэй танилцсан Ройтерс агентлаг дамжуулсан байна. 

 

Африкийн орнууд санал болгохоор төлөвлөж буй энхийн төлөвлөгөөнд Оросын цэргийг Украины нутаг дэвсгэрээс татах, Беларусийн нутаг дэвсгэр дээр байршуулахаас татгалзах, түүнчлэн Владимир Путинийг баривючланх Олон улсын эрүүгийн шүүхийн зөвшөөрлийг зогсоох, хориг арга хэмжээг зөөлрүүлэх зэрэг арга хэмжээнүүд тусгагджээ.

 

Ройтерсын мэдээлснээр, зургадугаар сарын 16-ны өдөр ӨАБНУ, Коморын арлууд, Египет, Сенегал, Замби, Уганда, Бүгд Найрамдах Конго Улсын тэргүүнүүд Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзахаар Киевт очих аж. Ингээд дараа өдөр нь Москваг зорьж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах юм байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чи тэр Оросыгоо л ярь, манай ардчилал чамд түй ч хамаа байхгүй....
2023-06-18
Агуу оросын их эзэнг баривчлах вм ууу, тэгснээс Монголын ардчилалын хүйс тэмтэрье гэвэл амархан бүтнэ
2023-06-16
Чи тэр Оросыгоо л ярь, манай ардчилал чамд түй ч хамаа байхгүй....
дараа нь Москвад Путин агааг баривчлахаар очих юм гэнээ, найруулга их муу болж, дунд сургуульд байхдаа сурлага муу бямбасүрэн гэгддэг байсан байх, тэр хэмжээгээрээ одоо ч байх юм даа
2023-06-16