С.Одонтуяа: 1990 оны эзэнгүй айл шиг л болчихлоо
2023-06-15

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. 

 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа "2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд батлагдсан УИХ-ын тогтоолтой асуулт асууя. Мах гурилын үнийг тогтворжуулах зээл өгөөд байгаад яагаад үнэ өсөөд байгаа юм бэ? Үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаар аудитын дүгнэлт гарсан уу? Түүхий нефтийн үнэ буугаад байхад яагаад шатахууны үнэ буухгүй байна вэ? Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт буурч байгаа статистикийн мэдээлэл байна. 2023, 2024 онд эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжихэд төгрөг төсөвлөсөн байна. Монгол Улс 1990 оны эзэнгүй айл шиг л болчихоод байна. Бүгд гадагшаа гарч байна. Цалин нэмээд үнийн өсөлтийг хязгаарлаж чадах уу? Үнийн өсөлтийг хязгаарлах тал дээр ямар ажил хийх вэ" гэсэн асуултад холбогдох албаныхан хариулт өглөө. 

 

Сангийн сайд Б.Жавхлан "ЖДҮ сан эргэн төлөлтөөсөө дараагийн зээлээ олгож байгаа. Нас хүйс, шашин шүтлэглэгээр нь зээл олгодоггүй болов уу? Өнөөдөр ч, 12 дугаар сард ч, дараа жил ч  цалин нэмсэн ч үнийн өсөлтийн дарамт ирнэ. Харин хойшлуулбал ард иргэд хүлээж чадахгүй. Боломж гарч байгаа энэ үед цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг төсвийн урсгал зардлаараа дамжуулан өрхийн орлогыг бодитойгоор дэмжиж байгаа төсвийн тодотгол юм" гэлээ.

 

Дараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Төсвийн тодотголыг тоймлоод харахаад цалин тэтгэврийг нэмж байгаа. Ард иргэд мэдээж талархан хүлээж авна. Энэ процессын цаана 1,8 их наяд гэх түр зуурын орлого дээр тулгуурласан мөнгөн тооцооллыг эрсдэлгүй тасралтгүй жил бүхэн гаргах зардал үлдэж байна. Дахиад л төсвийн тэлэлт болж байгаа юм. Түр зуурын орлогыг төрийн оролцоотой хувааж хэрэглэх логик болохгүй байна. Халамжаас халамжид гэдэг уриа лоозон болоод хувирчихлаа. 1,8 их гэдэг чинь Монгол Улсын төсвийн 10-аад хувьтай тэнцүү зүйлийг халамжид шилжүүлчихлээ. Энэ бодлогын сонголтон дээрээ тайлбар өгөөч" гэлээ. 

 

Үүнд Сангийн сайд Б.Жавхлан "О.Цогтгэрэл гишүүний асуултыг ойлгосонгүй. Цалингаа нэмээд хэрэггүй байсан юм гээд байгаа юмуу. Ковид дайн гээд цалин тэтгэврийг нэмж чадаагүй, боломж гараагүй. Сүүлийн нэг жилийн гаруй хугацаанд уул уурхай дагасан далд эдийн засагтай нэлээд ноцолдлоо. Боломж гарч ирж байгаа эхний цаг хугацаанд дээр хамгийн их орхиогдоод байгаа хүн амынхаа өрхийн орлогыг нэмж байгаа юм. Тодотголоор бүх асуудлыг шийдэж чадахгүй. 2024 оны төсөвт халамжаас хөдөлмөрт шилжих суурь бодлогоо хэрэгжүүлнэ" гэлээ.

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Энэ Жавхлан гэж улс орны алсын эрх ашгийг бодохгүй, түр зуурын улс төрийн хонжоо харж популист алхам хийдэг нөхөр байна шүү!!
2023-06-16
хотын иргэн:
ХАР ХЭРЭЭ БИЕ БИЕНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХАВ ГЭДЭГ ШИГ. 2012 ОНД АН ЯГ МАХН/МАН ШИГЭЭ БОЛЧИХСОН БАЙСАН. ЮУ Ч МЭДЭХГҮЙ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ТӨРИЙН МӨНГИЙГ ХУВЬДАА ЗАВШИХ СЭТГЭЛГЭЭТЭЙ АМЬТАД Л ТӨРД ДАХИН ОРЖ ИРСЭН. ОДОО НАМ ГЭДЭГ НЭРЭЭР ЛУЙВАР ХИЙХ ЭРХ МЭДЭЛ ОЛЖ АВАХ ГЭСЭН ХҮМҮҮС Л ТӨРД ШУРГАЛЖ БАЙНА. НАМУУДЫГ ТАТАН БУУЛГААД ДЭЭД ШҮҮХ ШИНЭЭР БҮРТГЭХ ХҮРТЭЛ ХУГАЦААНД ТӨРД АЖИЛЛАЖ БУЙ ЭЛДЭВ НАМЫН ГИШҮҮН БУС ХҮМҮҮСЭЭС ЯГ 90 ОНЫ ҮЕ ШИГ ДАРГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛБАЛ ЗОХИЛТОЙ. ГЭХДЭЭ ТЭР ҮЕИЙН ХҮМҮҮС ШИГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД Ч ХОВОР БОЛСОН ДОО. ЯАМААР Ч ЮМ. ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХҮМҮҮСИЙГ Л ШУУД НОТОЛГООН ДЭЭР ҮНДЭСЛЭЭД ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ, ЭЛДЭВ БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГ ХҮМҮҮСИЙГ ШУУД ГАРГАХ ХЭРЭГТЭЙ.
2023-06-16
Lance Brighton:
Hey there, I just want to testify of the wonders of a Crypto Recovery Wizard ( Cybergenie(@)cyberservices(.)com ). I was going on the net as always with the little time I get during my lunch break time being a nurse. A pop-up ad came on my screen which then clicked, it was about Cryptocurrency mining and investment schemes. I read through the ad, it was really convincing as I read multiple reviews from people who had benefited massively from this Crypto scheme. I got interested in it, it was fast, easy, and won't affect my job. My first investment was $2,020.00 BTC which generated a profit of $28,000.00. They always asked me to invest to get to a certain level so I could access my investments till I had invested all I had and was borrowing. I had already invested $ 88,000.00 USDT in total and still wasn't able to withdraw a penny from my investments or profits. I got bored of everything, told them I am no longer interested, and that's the last I heard from them. I was really scared as I thought I had lost my money. I was referred by my co-worker to this programmer, his terms for recovering my lost BTC were conducive and I quickly engaged his services to help me retrieve my BTC. This guy retrieved my lost $88,000.00 totaled without any hassle. Lance Brighton...
2023-06-16
zochin:
rezatkan xamartaa AH ax naraasaa asuu
2023-06-15
ene DURAKYN NAM L TIIM BOLSON BAIKH
2023-06-15
АНУСУУД ЛУИВАР БАРИГДАНА ХИЖ ЧАДАХГУИ БОЛСОД БАНДАЖАНДА БАХ ШЭХ Н СУКА
2023-06-15
s.Erdene:
90 ond ailuud ezengui baisan yum uu helj baigaa ug n hurtel yahaar iim teneg bbaidag be.
2023-06-15