"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 43 дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүх хуралдааны үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөгч Д.Оргилын хэлсэн үг нийгмийн сүлжээнд анхаарал татаж байна. Тэрбээр "Энэ шүүх хурлын явцад төлөгдсөн бүх төлбөрийг хасаад Хөгжлийн банкнаас хамгийн сүүлийн нэхэмжилж байгаа дүн 589,9 тэрбум төгрөг. Энэ дүнгээр хохирол хор уршиг төлөгдөх ёстой. Энэ тооцоолол нь зөвхөн 2023 оны 4 сарын 10-ны өдрийг хүртэл тооцоологдсон дүн.
Хэрвээ энэ шүүх хурлаар уг асуудлыг хэлэлцэхгүй орхивол учрах хохирол хор уршиг цаашдаа өсөх бөгөөд Монгол Улсын хөгжлийн банк нь энэ шүүхийн шийдвэр яаж гарснаас үл хамааран хохирол, хор уршгаа бүрэн барагдуулахын төлөө явах болно. Магадгүй маш их цаг зарцуулж улам их алдагдал хүлээж, хор уршиг нэмэгдэх байх. Бидний нэхэмжилж байгаа дүн бодит хохирол болохыг анхаарч үзээд шийдвэрлэх өгөх юм бол бид маш их цаг хугацаа учрах хохирлоос сэргийлэх боломжтой юм. Энэ эрсдлүүдийн хамгийн том нь МУ-ын татварын төлөгчдийн мөнгөөр энэ хохирлыг төлөх нөхцөл байдал үүснэ гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.
Мөн тэрбээр шүүгдэгч нарт хандан "Аззаяа, Билгүүн, Гантогтох, Пүрэвсүрэн, Уянга, Оюунчимэг, Чинзориг нарыг шүүгдэгчийнхээ үгийг хэлэхдээ ямар их дарамт шахалтад ажиллаж байсан гэдгээ хэлээсэй гэж хүсэж байна. Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин гэдэг хүн хандаж хэдэн үг хэлмээр байна. Таны найзын компани 2019 оны 12 сарын 18-ны өдөр 55 тэрбум төгрөгийг хүсэлт ирүүлчхээд хэдхэн минутын дараа 48 тэрбум, 33 тэрбум төгрөг болгоод бууруулаад оруулаад ирсэн. Энэ хүсэлтийн дагуу "Тэр өдөртөө багтаагаад зээлийн шинжилгээ эрсдэлийн дүгнэлт, барьцаа хөрөнгийг дүгнэлтээ гарга" гэдэг шийдвэр, шахалт дарамтаас чинь болоод Чойжилсүрэн гэдэг залуу шүүгдэгчээр дуудагдаад зогсож байгаа шүү" гэлээ
Уншиж байна |