Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 07 дугаар сарын 01-нээс эхлэх орон нутгийн нислэгийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Орон нутгийн нислэгийг сэргээх бодлого амжилттай хэрэгжиж байна. Нийт есөн чиглэлд нислэг үйлдэх тарифийг 2-2.5 дахин бууруулж, МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд нислэг үйлдэхээр болж байна.
Орон нутгийн нислэг сэргэснээр:
Хөдөөгийн сэргэлтэд хөшүүргэ болно
Машинаар явах боломжгүй хүмүүс онгоцоор зорчих боломж нээгдэнэ
Жуулчид онгоцоор зорчиж, хүссэн газартаа очиж аялах боломж бүрдэнэ.
Долоодугаар сарын 01-нээс эхлэн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Хов, Улаангом, Өлгий гэсэн есөн чиглэлд долоо хоногт 1-3 удаа нислэг үйлдэнэ. Тийзний захиалга маргаашнаас эхэлнэ.
Цаашид Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгадын нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгоно” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн орон нутгийн нислэгээс МИАТ компани алдагдал хүлээхгүй, ашиг олохгүйг хэллээ. Энэ тухай С.Бямбацогт “Төрийн өмчит МИАТ компани нийгмийн харицлагын хүрээнд ашиг, алдагдалгүй өөрийнх нь өртгөөр ниснэ. Хувийн хэвшлийн компаниуд орон нутгийн олон чиглэлд нислэг үйлдэх санхүүгийн чадавх, онгоцны хүртээмж байхгүй. Тиймээс хувийн хэвшлийг нислэг үйлдэх боломжтой болох хүртэл МИАТ компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлнэ” гэсэн тайлбарыг өглөө.
Уншиж байна |