Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Хөвсгөл аймгийн Засаг даргаар П.Лхагважавыг батламжилжээ
2023-06-14

Хөвсгөл аймгийн Засаг даргаар П.Лхагважавыг батламжилжээ. Тус аймгийн ИТХ-ын 01 дүгээр тогтоолоор төлөөлөгч Пилжээгийн ЛХАГВАЖАВЫГ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, 100 хувийн саналаар сонгожээ. ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж, өчигдөр батламжилсан байна. 

 

 

Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав “...Хөвсгөл аймгийн ИТХ-аас 100 хувийн дэмжлэг авч, Ерөнхий сайдын захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилогдож байна. 2020 оны сонгуулийн үр дүнгээр хөвсгөлчүүд Ардчилсан намд итгэл үзүүлэн сонгосон билээ. Би тэр итгэлийг өвөртлөн ард иргэдийнхээ төлөө оновчтой бодлого, зөв төлөвлөлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого гээд олон бодлоготой уялдуулж ажиллаж болно. Төрийн байгууллагын ажил нь иргэдэд шударга бөгөөд авлига ашиг сонирхлоос ангид хүнд сурталгүй байх ёстой үүн дээр онцгой анхаарч ажиллана. Мөн татвар төлөгчдийн мөнгө болох улсын болон орон нутгийн төсвийн оновчтой зүйл чиглүүлэн ажиллах болно. Хөвсгөл аймгийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг боломжит хэмжээгээр шийдвэрлэн ажиллаж, хувийн хэвшил ИНБ-ын санал санаачилгыг хэрэгжүүлэн ажиллана" гэдгээ илэрхийлжээ. 

Shuud.mn
Сонин хачин