Засгийн газар уран үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, цөмийн эрчим хүчний салбарын гол тоглогч Орано компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг өнгөрсөн сард байгуулсан. Тус ажлын хэсгийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй.
Орано компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ээлжит хурлаа өчигдөр хийсэн байна.
Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Олон нийтийн зүгээс уг хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа Оюутолгойн гэрээ шиг хуумгай хандаж болохгүй гэдгийг хэлж байгаа. Тиймээс ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ эхлүүлэхээсээ өмнө нэгдсэн ойлголт, саналд хүрэх нь чухал" хэмээн жиргэжээ.
Түүний энэ жиргээ Ерөнхий сайд асан С.Баярын игзаарыг хөдөлгөсөн бололтой. С.Баяр "Асуух юм байна, Х.Нямбаатар сайд аа. 2009 оны Оюутолгойн гэрээний "хуумгай" заалт нь яг юу юм? УИХ-ын 57- дугаар тогтоолд бүхнийг нийцүүлэх гэж манай Засгийн газар зүтгэсэн. Оюутолгойн гэрээнд гэхээсээ эл гэрээний хэрэгжилтийн хяналтад дараа дараагийн Засгийн газрууд "хуумгай" хандсан учраас сөрөг олон асуудал үүссэн гэж ойлгодог. Би буруу ойлгоод байна уу? Юутай ч "Орано"-тэй хийх ХО-ын гэрээний төсөл боловсруулах чухал үүрэг хүлээж буй танд амжилт хүсье!" хэмээн хэгжүүрхжээ.
Б.Хэрлэн
Асуух юм байна, @KhNyambaatar сайд аа. 2009 оны ОТ гэрээнд "хуумгай" заалт нь яг юу юм? УИХ-ын 57-р тогтоолд бүхнийг нийцүүлэх гэж манай ЗГ зүтгэсэн. ОТ гэрээнд гэхээсээ эл гэрээний хэрэгжилтийн хяналтад дараа дараагийн ЗГ-ууд "хуумгай" хандсан учраас сөрөг олон асуудал үүссэн… https://t.co/uJQ1tiOgQP
— S.Bayar (@SBayar12) June 13, 2023